Солонгост сураггүй болсон гэх бүсгүй ухаангүй олдлоо

2013/04/25
Share |
Хүмүүс:
Солонгост сураггүй болсон гэх бүсгүй ухаангүй олдлоо

Хэд хоногийн өмнө БНСУ-д нэгэн монгол бүсгүй сураггүй алга болж ар гэрийнхэн нь ЭСЯ-тай нийлж эрэн хайж буй тухай мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл алга болсон бүсгүй маш хүнд бэртэлтэйгээр олдсон ба одоогоор ухаан оролгүй, эмнэлэгт эмчилгээ, хагалгаа хийлгэж байгаа тухай мэдээллийг www.bataar.mn БНСУ руу холбогдон бусдаас түрүүнд мэдээлж байна. Бүсгүйг Эрдэнэбулганы Золзаяа гэдэг бөгөөд Өмнөд Солонгосын Ансана хотод сурч, амьдардаг байжээ. Тэрээр энэ сарын 11-нд гэрээсээ гараад эргэж ирээгүй бөгөөд хэд хоногийн дараа осолд орсон байдалтай, гадны нөлөө байж болзошгүй, хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэж иржээ.
Э.Золзаяа одоо  хүртэл ухаан ороогүй байгаа бөгөөд эмчлэгч эмч нарынх нь ярьж буйгаар ослоос үүдэлтэй байж болзошгүй хөл гар, ясны хугаралтай гэжээ. Тэрээр Солонгосын Инчоны их сургуулийн оюутан юм байна. Түүний ээж  Эрдэнэбулган яаралтай Солонгост очоод байгаа бөгөөд тэнд байгаа Монголын Элчин сайдын яамтай хамтарч эрэн сурвалжилсны дүнд охиноо олж авчээ. 
Түүний эмчилгээний зардал одоогоор 20 сая вон хүрээд байгаа бөгөөд цаашид эмчилгээний мөнгө их хэрэгтэй байгаа гэж Солонгосын Инчоны их сургуульд ажилладаг С.Саранчимэг гэх бүсгүй бидэнд мэдээлсэн юм. 
Одоогоор Э.Золзаяа ярьж чадахгүй байгаа тул охинд юу тохиолдсоныг бүрэн тодруулаагүй байна. Ямартай ч Э.Золзаяа олдож эмнэлгийн тусламж авч амжлаа. Харин түүний эмчилгээний зардалд тусламж үзүүлэх сайн санаат хүмүүс болон буяны байгууллагуудыг холбогдохыг охины ээж болон ойр дотныхон нь хүссэн байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.