ТОПУУД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР ТӨЛДӨГ ВЭ?

2013/04/26
Share |
Хүмүүс:
ТОПУУД ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР ТӨЛДӨГ ВЭ?

Манай улсад төрийн болон хувийн өмчит 66 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрөгч долоо хоногт тэдгээрээс манлай 150-ийг Засгийн Газар, МҮХАҮТ хамтран шалгарууллаа. Шалгарсан компаниуд мэдээллээ өнгөрсөн жилээс илүүтэй ил тод гарган тавьж байгаа нь олзуурхууштай. Томоохон компаниудын улсад хуримтлуулсан татварын дүн мэдээлэл бидний анхаарлыг хамгийн ихээр татсан юм. Учир нь төр татвар төлөгчдийн мөнгийг хуримтлуулж багш, эмч, сувилагч, цагдаа, цэрэг, төрийн албан хаагчдын цалингаас эхлээд өндөр настны тэтгэврийг хүртэл олгодог.

 

Татварын 90 гаруй хувийг үндэсний цөөхөн хэдэн компани үүрч байдаг. Тухайлбал М-Си-Эс Группын 2012 онд улсын төсөвт хуримтлуулсан 290 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл гэхэд 21 аймгийн төсөв эсвэл 44 мянган багшийн 1,3 жилийн цалинтай дүйдэг байна.  Тиймээс ТОП-ууд 2012 онд ямар хэмжээний татвар төлсөн болохыг сонирхож хэвлэлээс шүүж үзсэнээ дор толилуулж байна.

 

Компани

2012 оны татвар, шимтгэл

1

Эрдэнэт ХХК

600 тэрбум

2

М-Си-Эс групп

290 орчим тэрбум

3

Энержи ресурс ХХК

192 тэрбум

4

МАК ХХК

145 тэрбум

5

Петровис ХХК

100 гаруй тэрбум

6

Номин Холдинг ХХК

35 тэрбум

7

Шунхлай ХХК

30 орчим тэрбум

8

Моннис ХХК

27 тэрбум

9

Витафит ХХК

24 орчим тэрбум

10

Алтан дорнод Монгол ХХК

20 орчим тэрбум



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.