Шадар сайд М.Энхболд рейтингээрээ тасархай явна

2008/05/14
Share |
Хүмүүс: М Энхболд | 
Шадар сайд М.Энхболд рейтингээрээ тасархай явна

Улаанбаатар хотын альч дүүргээс нэр дэвшлээ гэхэд ялах магадлал өндөртөй цөөн улстөрчдийн нэг бол яах аргагүй Шадар сайд М.Энхболд билээ. Өнөөдөр Улаанбаатар хот өнгөө төрхөө өөрчилж, орчин үеийн хотуудын нэг болох эхлэлийг тавьж өгсөн хүн гэж магтах хүн олон байдаг юм билээ. Гэвч тэрээр төрсөн нутаг Төв аймгаасаа нэр дэвших сонирхолтой байгаа бололтой. Шадар сайд М.Энхболдыг нутагтаа нэр дэвшээч гэж 2004 онд урьж байсан юм гэдэг. Тухайн үед Шадар сайд М.Энхболд Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан тул нэр дэвших боломж олдоогүй гэсэн. Сүүлийн үед Шадар сайд М.Энхболдын рейтинг Төв аймагт төдийгүй улсын хэмжээнд ч өндөр байгаа сурагтай. Оллоо портал сайтаас явуулж байгаа “Ард түмний элч-2008″ санал асуулгаар Төв аймагт нэр дэвших магадлалтай есөн хүнээс Шадар сайд М.Энхболд 24595 хүний саналаар хамгийн өндөр рейтингтэй байна. Түүний араас намынх нь гурван гишүүн байгаа бол АН-аас нэр дэвших сонирхолтой нөхдүүд рейтингээрээ жижиг намын нэр дэвшигчдийн ард яваа ажээ.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.