Бүтэн эрхтэй болохын төлөө Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ

2013/05/03
Share |
Хүмүүс:
Бүтэн эрхтэй болохын төлөө Хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдлээ

Ардчиллын амин сүнс болсон Хэвлэлийн эрх чөлөө монголд жил ирэх тусам хумигдсаар байгаа билээ. Монгол Улс 2005 онд эхний Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 50-д багтаж байсан бол найман жилийн дотор хоёр дахин ухарсан. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон байна.

 

Тиймдээ ч Мэдээллийн сайтуудын ассоциаци Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Бүтэн эрх хаана байна” уриан дор “Онлайн марафон" аяныг эхлүүлж байгаа билээ. Энэ аянд өнөөдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Монголын хэвлэл мэдээллийн холбоодууд болох Мэдээллийн Сайтуудын ассициаци, Монголын Сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Радио телевизийн академи, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо зэрэг байгууллагууд нэгдэж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлхий нийт “Хэлэх эрхээ хамгаалъя” гэсэн уриа дэвшүүлсэн.

 

Харин манай орны хувьд хэлэх эрх нь байна уу, хамгаалах хэмжээнд хэлэх эрхтэй юу гээд эргэн харах зүйл бишгүй бий. Хэлэх эрхтэй хүмүүс нь тэрийгээ хамгаалъя гэж байгаа ч манайд хэлэх эрх байхгүй учраас хамгаалах зүйлгүй болчихоод байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс хамгаалахаасаа илүү эхний ээлжинд хэлэх эрхтэй байя, хагас эрхээ бүтэн болгоё гэж зорьж байгаа нь энэ юм. “Онлайн марафон" аян нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүтэн эрхээ олж авахаар олон ажлыг өрнүүлнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.