Аэробикчингээс Даян аваргийн эхнэр болтлоо суга дэвшинэ гэж хэн мэдэв

2013/05/04
Share |
Хүмүүс:
Аэробикчингээс Даян аваргийн эхнэр болтлоо суга дэвшинэ гэж хэн мэдэв

Уран хурц барилдаанаар олноо баясгаж, наадмын торгон дэвжээг чимдэг байснаас биш, уран гоо охидтой учир ургуулж яваагүй даян аварга А.Сүхбат эдүгээ асар их хурдтай даагаа нэхэж явна гэлтэй. Айл айлд хүргэн орон гаран, авгай хүүхэдтэй ч юм шиг, үгүй ч юм шиг алмайрчээ. Буруу сонсоогүй бол үгүй гэхгүй гэгчээр, аваргад “үгүй” гэх чансаатай хүүхэн байвал тэнэгт орох дог. Тиймдээ ч А.Сүхбат амьдрал, дурлалд асар хурдтайгаар хөл алдаж, эгээ алтны магнат миссийн эрлэг Мянганбаяртай агаар нэг замнаж буй бололтой. Гэхдээ бяр, хурд, мэх бүрдсэн аварга өрсөлдөгчөө олигтой хөдөлж амжаагүй байхад хоёр гурван хүүхэдтэй болчихдог дайчин шаламгай нь хоржоонтой. Ийнхүү ард түмний хайрлан хүндэлж явдаг даян аваргын амрагийн паян зузаарсаар. Түүний отгон эхнэр оны өмнө нярайлж, аврага нялх хөвгүүдээ орхиж, дахин нярай хүүгээ тэвэрсэн. Харин хоёр эхнэр таван хүүхдээс нь салгаж чадсан түүний “бага хатан” Н.Гарамханд гэж хэн бэ? ХУИС-ийн сэтгүүлчийн ангиас МУИС-ийн сэтгүүлчийн анги руу шилжсэн боловч одоо англи хэлний ангид сурдаг аж. Нийслэлийн 97-р сургуулийг төгссөн Н.Гарамханд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон бөгөөд 15-н насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр Монголын тав дахь ОУХ мастер цол хүртсэн. Телевизийн нэвтрүүлэгч болох багын мөрөөдлөө орхиогүйгээс гадна Олипит хүч үзэх зорилготой бүсгүй аж. Мэдээж хэвлэлээр цацагдаж байсанчлан “Тайхар” клубын аэробекийн багш гэж байгаа.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Agen Bola Online Terbesar ”5 star article brilliant. I am new to blogging and you used a langauge I can understand”
IP:192.154.137.62  2016-01-27 21:49:13
Agen Bola Online Terbesar ”I hope you will keep updating your content constantly as you have one dedicated reader here.”
IP:192.154.137.62  2016-01-27 21:50:11
JimmiNil FxRDgc http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.14  2017-11-28 20:37:53
tfegolwsdz oU93LMbeemywifhjal, [url=http://kdugcqpfxqfr.com/] kdugcqpfxqfr[/url], [link=http://dcfwckyvjavr.com/ ]dcfwckyvjavr[/link], http://gvqmsvtzrobm.com/
IP:5.188.211.10  2017-11-30 14:40:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.