Дөнгөж төрүүлсэн үрээ халуун нурманд хийж хөнөөсөн хүнийг эх хүн гэх үү

2013/05/05
Share |
Хүмүүс:
Дөнгөж төрүүлсэн үрээ халуун нурманд хийж хөнөөсөн хүнийг эх хүн гэх үү

Монголчууд минь Монгол үрс маш олон болох болтугай гээд л хойч үе болсон хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийхээр “За” гэж хэлсэн. Гэвч зарим нэг ухамсаргүй хүмүүсийн уршигаар энхрий бяцхан үрс маань ээждээ үр, эх орондоо иргэн нь болж төрөх хувь дутаж хэрцгийгээр хөнөөгдсөөр байгаа нь харамсалтай. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л дөнгөж төрсөн нярай хүүхдээ аймшигтайгаар хөнөөсөн хэрэг гарсан билээ. Түүний амийг нь хөнөөхийн тулд амьсгалын замын эд эрхтэнүүдийг нь боох маягаар буюу ам хамарт нь 00-ийн цаас чихэж, хөнөөсөн бөгөөд зүгээр л хог мэт уутанд хийгээд хаясан хүний ёсноос гажууд, адгуус адил...


Гэтэл саяхан үүнээс аймшигтай хэрэг гарсаныг цагдаагийнхан илэрүүлжээ. Н.Шүрэнцэцэг нь 1992 онд төрсөн 21-тэй эмэгтэй өнгөрсөн нэгдүгээр сарын 09-нд гэрийнхнээсээ нууцаар жорлондоо хүүхдээ гаргаж, өөрийнхөө гараар хүйг нь таслажээ. Дөнгөж төрсөн хүүхэд нь уйлахад сандрахдаа барьж байсан нойлын цаасаа аманд нь хийгээд поошигон дахь халуун нурмандаа хийчихсэн байна. Ийм аймшигт хэрэг үйлдсэн тэрээр их хэмжээний цус алдаж, шоконд орохдоо жорлонгийнхоо үүдэнд ухаан алдаж унажээ. Түүнийг төрсөн ах нь харж, ээждээ хэлж улмаар яаралтай түргэн тусламж дуудсан байна. Түргэний тэрэг, эмч нар ч цаг алдалгүй ирж Н.Шүрэнцэцэгийг эмнэлэгт аваачиж өгсөн аж.

 

Гэтэл мэргэжлийн эмч нар үзээд ах, ээж хоёрт нь “Энэ хүүхэд чинь төрсөн юм байна. Хүүхдийг нь олж ир” гээд явуулжээ. Ах, ээж хоёр нь ирээд хашаа болон жорлондоо нэгжлэг хийснээр поошигноос өрөөсөн тал нь шатсан нярайн цогцос олсон гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92.1-ээр хүний амийг санаатай хохироож, нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр буруутган шалгаж, шийтгэж хоёр жилийн хорих ял оноосон байна.

 

Н.Шүрэнцэцэг шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө “Би гэрийнхнээсээ айсан. Манай аав, ээж хоёр “Өмнөх эцэггүй хүүхдээ яая гэж байхад дахиад хүүхэд гаргавал ална шүү” гэдэг байсан. Тиймээс би жирэмсэн гэдгээ тас нуусан. Тэгээд ч таван сартай байхад нь мэдсэн. Ямар ч арга хэмжээ авч чадаагүй юм. Миний охины эцэг хүүхдээ төрсний дараа сураггүй алга болчихсон. Тэгээд би дахиад нэг залуутай танилцсан юм. Гэтэл түүнээс хүүхэдтэй болсноо хэлтэл дахиад алга болчихсон. Тэгээд би эцэггүй хоёр хүүхэд өсгөхийг хүсээгүй юм” гэжээ. Гэхдээ ялаа хоёр жилийн дараа эдлэх юм. Учир нь, түүний охин Ирмүүн нь хоёр настай бөгөөд дөрвөн нас хүрэхэд нь харгалзагч хүнд үлдээгээд Н.Шүрэнцэцэг өөрийнхөө биеэр жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.