“Зүрхний Улаанбаатар” тэмцээний ялагчид тодорлоо

2013/05/07
Share |
Хүмүүс:
 “Зүрхний Улаанбаатар” тэмцээний ялагчид тодорлоо

Нийслэлийн парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Зүрхний Улаанбаатар” тэмцээн өчигдөр Тусгаар тогтнолын ордоноо болж, тэмцээний ялагчид тодорлоо. Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 50 багийн нийт 100 илтгэгч оюутан залуус өрсөлдсөнөөс II шатанд 4 баг тунаж үлдээд байсан юм.

Тэргүүн байранд Б.Өлзий-Од, Д.Мийеэсүрэн нарын бүрэлдэхүүнтэй Удирдлагын академийн “Сорог” багийнхан шалгарлаа. Дэд байрт Ц.Буянбат, Л.Эрдэнэсүхийн бүрэлдэхүүнтэй МУИС-ийн “Монгол” баг, гуравдугаар байрт Нямцоож, Дорждэрэм нарын бүрэлдэхүүнтэй ИЗИС-ийн “Оюуны нэгдэл” баг, тусгай байрт Ж.Мөнх-Эрдэнэ, Б.Хулан нарын МУИС-ийн “Нэгдэл-3” багийнхан тус тус ялагчаар тодорсон байна. Шилдэг илтгэгчээр МУИС-ийн оюутан Батхишиг шалгарчээ.

тэргүүн байр - сорог

Тэмцээнээр “Мэтгэлцэх сонирхолтой, оюутан залуусыг хөгжүүлэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн үе тэнгийн залуустайгаа мэдлэг, мэдээллийнхээ хүрээнд өрсөлдөх, нийслэлийн бодлого шийдвэрт залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгоход оршиж байгаа” гэж тэмцээнийг зохион байгуулагч Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны залуус онцоллоо.

Т.Түвшин

Ugluu.mn

 

дэд байр- мөн гол

гутгаар байр - Оюуны нэгдэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.