Би нөхөр хүүхдээ Баатараар солиогүй, нөхөр минь ч надад эргэлзэж байгаагүй

2013/05/08
Share |
Хүмүүс:
Би нөхөр хүүхдээ Баатараар солиогүй, нөхөр минь ч надад эргэлзэж байгаагүй

"Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг тус нэвтрүүлгийг бэлтгэх хугацаанд багагүй хэл аманд өртсөн. Түүнийг Hero интертаймэнтийн найруулагчтай хайр, сэтгэлийн холбоотой болж, айл гэр үймүүлсэн гэсэн мэдээллүүд гарч байсан ч энэ тухай хариултыг өгөөгүй байсан.

П.Анужин нөхөр, хоёр хүүхэдтэй бөгөөд хэмжээнээс хэтэрсэн худал мэдээлэл тэдний амьдралд нөлөөлсөн аж. Тэрээр "Миний хань Би чамд эргэлзэж байна гэж хэлж байгаагүй. Харин нь өмнө нь илүү үг хэлэлгүйгээр ойлголцчихдог байсан тэр харилцаанд хэрээс хэтэрсэн гүтгэлэг нөлөөлж эхэлдэг юм билээ. Харилцаагаа авч үлдэх гэсэндээ илүү тайлбар хийх хэрэгтэй болж, юм бодмооргүй байсан орон гэртээ юм бодож, тэр харилцааныхаа төлөө хамаг хүчээ алдаж эхэлдэг юм билээ" хэмээн ярьжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!