Мисс Бадамцэцэг сүүлдээ бүүр худалч нэртэй болжээ

2013/05/08
Share |
Хүмүүс:
Мисс Бадамцэцэг сүүлдээ бүүр худалч нэртэй болжээ

Мисс Бадамцэцэг   худалч гэдгээ харууллаа. Саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өөрийн гэсэн орлогогүй, өдрийн хэрэгцээнийхээ мөнгөө ээжээсээ л авдаг. Оюутан хүн яаж амьдардаг, хаана, юу иддэг би тэр бүхнийг л хэрэглэдэг. Бусдаас онцгойрч, ялгарч байсан удаагүй. Одоо халаасанд минь өдрийн хоолоо идэх, гэртээ харих унааны мөнгө л байна” гэжээ.

Гэрээгээр нүцгэн зургаа авахуулж, кинонд тоглож, загварын шоунд оролцдог “од” бүсгүй маань ээжээсээ халаасны мөнгө авч, жирийн оюутны иддэг хоолыг иддэг гэдэг нь юу л бол.

“Ану хатан” кино, “Гэнэтийн бэлэг” жүжгийн нээлт дээр брэндийн цүнхээр гангаран, загвар хөөсөн Б.Бадамцэцэг жирийн үедээ харин ч биед эвтэйхэн, таалагдсан хувцсаа хаанаас ч хамаагүй авч өмсдөг гэнэ. Бас брэндэд дургүй гэдгээ ч хэлсэн байв. Хамгийн сонирхолтой нь өндөр өсгийтэй гутал төдийлөн өмсдөггүй гэсэн.

Тэгэхээр ээжээсээ халаасны мөнгө авдаг жирийн оюутан маань олны газар явахдаа өөрийгөө хүчлэн байж “дургүй”  гэх брэндээ хэрэглэдэг байж таарах нь. Эсвэл брэндэд дургүй гэж худлаа хэлсэн болж таарлаа.

Эгч нарыгаа дуурайн нүцгэн карьераа эхлүүлээд байгаа мисс маань хэтэрхий энгийн болж жүжиглэдэг загвар өмсөгчдийн занг ч бас дуурайж байгаа бололтой. “Худалч” нэр зүүн байж жирийн оюутан болсон Б.Бадамцэцэг маань одоо брэндийн цүнхээ сургууль дээрээ гайхуулж чадахгүй болох нь дээ.

Брэнд гэдэг чинь тийм муу зүйл биш шүү дээ. Манай урлагийн хүүхнүүд л ингээд байх юм. Үнэнээ л хэлчих хэрэгтэй шүү дээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.