Дуучин Анугийн нэрийг барьж, хууран мэхлэх хүмүүс олширчээ

2013/05/09
Share |
Хүмүүс:
 Дуучин Анугийн нэрийг барьж, хууран мэхлэх хүмүүс олширчээ

Дуучин Ану өдгөө мэргэжил дээшлүүлэхээр Бээжин хотод суралцаж байгаа билээ. Тэрээр фэнүүдтэйгээ онлайнаар мэндчилж байгаа. Тэгвэл сүүлийн үед түүний нэрийг барьж, өмнөөс нь олон хүмүүсийг хуурах тохилдол цөөнгүй гарчээ. Энэ бүхэнд арга хэмжээ авч дуучин бүсгүй өөрийнх нь нэрээр пэйж хуудас нээсэн хүмүүсийг хуурамч үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Тэрбээр энэ талаар өнөөдөр албан ёсны пэйж хуудастаа бичиж, хамгийн сүүлд авахуулсан зурагтайгаа нийтэлсэн байв.

Ану пэйж хуудастаа “Өдрийн мэнд хүргэе. Сайн сууцгааж байна уу. Чулуунбаатар Уранхолбоо гэсэн албан ёсны нэг л фэйсбүүк пэйж байдгийг хэлмээр байна. Энэ нэрээр нээсэн профайлуудыг хааж, миний өмнөөс пост оруулж, хүмүүстэй харьцаж байгаа үйлдлээ зогсоож, хийж байгаа ажлыг минь хүндэтгэхийг хүсч байна” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!