Хүмүүс: |
Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Эрдэнэчулуун, Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Д.Дамдин-Од, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ж.Эрдэнэчимэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Н.Лүндэндорж нарыг сонгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон.
Үүний дараа шинээр томилогдсон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүд анхны хуралдаанаа хийж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байв. Нэр дэвшсэн Н.Лүндэндоржийг Ерөнхийлөгч дэмжин зарлиг гаргаж Н.Лүндэндорж Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар томилогдлоо. Энэ бол хуулийн дагуу өрнөсөн томилгоо, үйл явдал.
Гэвч хүний аминд хүрчихээд үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, шүүгдэгчийн ширээний ард суугаагүй, ял сонсоогүй, хэргээ хүлээгээгүй “Хүн амины хэрэгтэн” өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар томилогдож байгаа нь ариун явдал мөн үү. Бүгдээрээ шударга байцаая л даа.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хүлээх үүрэг хариуцлага нь ШҮҮХ ЗАСАГЛАЛ-ын шударга байх, эс шударга байх хувь заяаг шууд тодорхойлохоор барахгүй Монгол улсын шүүхийн “ӨНГӨ”-ийг тодорхойлох “Хүчин” яах аргагүй мөн.
Энэ талаар Монгол улсын Шүүхийн захиргааны тухай хуулийн I бүлгийн 2 дугаар зүйл- Шүүхийн захиргааны тухай хууль тогтоомж, 3 дугаар зүйл-Шүүхийн захиргаа, 4 дүгээр зүйл-Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим, Монгол улсын Шүүхийн захиргааны тухай хуулийн II бүлгийн Ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрх хэсгийн 5 дугаар зүйл- Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, 6 дугаар зүйл-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, 7 дугаар зүйл-Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, 8 дугаар зүйл-Хуульчдаас шүүгчийг шилж олох талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, 9 дүгээр зүйл.Шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэсэн заалтуудад тов тодорхой заасан байгаа.
Гэтэл яагаад эл хариуцлагатай баг бүрэлдэхүүнд хүн амины хэрэгтэн багтаж, тэр ч бүү хэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийг удирдана гэж. Хэрэв мартсан бол хэргийг сануулъя. Хэрэг хэзээд хуучирдаггүй юм.
Хүн амины хэргийн мөрөөр...
2011 оны нэгдүгээр сарын 2. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор Н.Лүндэндорж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ...
үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...