Баавар эмнэлэгээс гарлаа

2013/05/10
Share |
Хүмүүс:
Баавар эмнэлэгээс гарлаа

Монголын Хип хоп холбооны ерөнхийлөгч асан Дижитал хамтлагын ахлагч  Баавар буюу Ш.Батбаяр нь Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх зүйлчлэлээр сэжигтнээр татагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан билээ
Улмаар бусадтай маргалдаж, нударга зөрүүлсэн гэх шалтгаанаар өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд тус ангийн тусгай камерт хоригдсон тухай эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Гэвч тусгай камерт хоригдож байхад нь өрөөнд нь гал гарч, түүний цээжин бие болон нүүр түлэгдсэн. Тэрээр бэртсэн даруйдаа “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн
гаруй хугацааны турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр эмнэлгээсээ гарлаа. Түүнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд шүүн хэлэлцэх байсан хэдий ч биеийн байдлыг нь харгалзан үзэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан
Тэгвэл түүний биеийн байдал сайжирсан учраас хэргийг нь сэргээн шалгахаар болсон хэмээн холбогдох албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Хэрэв шүүхээр түүний гэм буруутай нь тогтоогдвол хуулинд заасны дагуу 10-15 жил хүртэлх жил хорих ялаар шийтгэх юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.