Архиныхаа халуунд 5 настай хүүгээ “ЗААЗУУРДСАН” эцэгт ямар хариуцлага үүрүүлэх вэ?

2013/05/13
Share |
Хүмүүс:
Архиныхаа халуунд 5 настай хүүгээ “ЗААЗУУРДСАН” эцэгт ямар хариуцлага үүрүүлэх вэ?

Тавхан настай хүүхдээ заазуурдаж бэртээсэн сэтгэл сэртхийлгэсэн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 10-нд 15.00 цагийн үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст таван настай хүүхэд заазуурдуулсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мөн Яаралтай түргэн тусламж 103-т иржээ. Дуудлагын дагуу БЗД-ийн товчоонд цагдаагийн албан хаагчид болон эмч очиход таван настай хүүхэд заазуурдуулсан байдалтай байсан аж. Мөн хөглөрсөн үмхий санхай архины шилэн дунд хүүгийн ах зургаан настай жаал, дүү нь хоёр настай бяцхан охин нил шарх сорви болсон байдалтай байжээ.

 

Дуудлагын дагуу очсон эмч “Хүүгийн толгой нүүр хэсэгт хөхөрсөн хавдсан гематомтой нуруу цээжний хэсгүүдэд зүсэгдсэн, цус гарсан шархтай дал мөрний хэсгүүдэд хазагдаж гүн орсон шүдний оромтой. Хүүд яаралтай тусламж үзүүлж, боолт хийж цус тогтоож байхдаа миний хоолой зангираад ерөөсөө болдоггүй. Хүүгээс яаж байна миний хүү. Өвдөж байна уу гэхэд тийм хүнд шархтай гэмтэлтэй хэрнээ ДАЖГҮЙ ЭЭ БИ ТОМ БОЛООД БӨХ БОЛНО гэж хариулаад намайг уйлуулах дөхсөн хэрнээ өвчин намдаах тариа хийх гээд тариур гаргаж ирэхэд айж уйлав хүүхэд юмдаа” гэжээ.

 

Мөн тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа “Ингээд хүүг эмнэлэгт хүргэх хэрэгтэй болж тэрхэн зуур гэрийг ажиглаад гарахад царайтай айдас дүүрэн нүдтэй атлаа ер уйлахгүй хэзээний ийм юманд дасчихсан юм шиг юу болсон талаар ЯРГАЧИН ЭЦГИЙНХЭЭ хажууд хэн ч юу ч хэлэхгүй байв. Ээж нь гэх эмэгтэйн нүд нь хөхөрсөн чих нь хазагдсан хүзүү ер нь бие нь тэр чигтээ л шарх сорви хазагдсан шүдний ор байлаа. Энэ муу яргачин дандаа ингэдэг юм гэж эхнэр орилно. Би хүүг ээжтэй нь хамт авч явахаар болоход хүүгийн ах зургаан настай жаал, хоёр настай охин хоёр гэртээ үлдэхээр болоод халуун саванд хар цай байгаа шүү аятайхан хийгээд ууцгаагаарай гэж ээж нь захив. Тэр нь тэдний бараг өдрийн хүнс юм шиг өөр юу ч алга. Цагдаа дараа дараагийн арга хэмжээг авна үлдсэн хүүхдүүдэд анхаарал хандуулна гэсэн тул би эмнэлэг явах зуур хүүгээс болон ээжээс нь хэдхэн зүйлийг тодруулж асууж амжив.

 

 

Яаж байна миний дүү. Яагаад чамайг зодсон. Би хэнд ч хэлэхгүй. Аав нь дахиж ирэхгүй гэхэд үнэн үү гэсэн нүдээр надруу харж байснаа аав намайг ална гээд зодсон чи муу янхан ээжийгээ дагаад зайл гэсэн тэр гичийгээ олж ир гэсэн. Чамайг яаж зодсон? Намайг гартаа чулуу атгаж байгаад толгойруу цохисон, ханаруу шидсэн, элэгдсэн (элэгдэх гэдгийг сайн мэдэж байна лээ) Тэгээд хазсан өшиглөсөн. Тэгээд дарж байгаад агааг хутга аваад ир үгүй бол чамайг ч гэсэн ингэнэ хүзүүг чин хэрчинэ гэсэн. Тэгээд агаа заазуур авч ирсэн. Аав миний нурууг зүсээд байсан би уйлсан миний амыг дарж байгаад бүр чанга зүсээд надаас цус гарсан гэнэ. Аймшигтай ..

 

Ээжээс нь яагаад ингэдэг юм юу болсон талаар асуухад байнга ингэдэг юм архи уух тоолондоо намайг үхтэл зоддог хүүхдүүдээ авч чадахгүй өөрөө зугатаад цагдаа дууддаг. Өөрийн нь хүүхдүүд тэхдээ хүнийх гээд зодоод байдаг гэнэ. Урьд нь зөндөө цагдаа дуудаж өгч байсан 2-3 хоноод л гараад ирдэг. Архи гарсан. Гэр бүлийн маргаан өөрсдөө шийд гэдэг журмаар гараад ирдэг. Зарим тохиолдолд гуйж гуйгаад байхаар нь очоод суллалуулчихдаг. Бид хэдэд зугатаад очих газар байхгүй. Холдох л юм бол хүүхдүүдийг намайг алаад жалганд булна гээд байдаг. Урьд нь өчнөөн авгай сольсон ийм зүйл хийдэг байсныг нь сүүлд мэдсэн. Баянзүрхийн хэсгийн цагдаа андахгүй гэнэ. Хүүхдүүдтэй урьд нь олон удаа ингэж харьцаж байсан уу гэхэд тэгдэг байсан хүүг төмрөөр хөлийн цохиж гэмтээчихээд хүмүүст гутал холгосон гэж хэл гээд зоддог. Ахыг нь ханаруу савдаг. Бүр бага охиныг найман сартай байхад ална гээд тогооруу шидэж нэг талын хөмсөг нь задарсан нүд нь солир болсон гэнэ. Мөн эхнэрээ жирэмсэн байхад зулбасагаа ална гээд том гэдэснээс нь бүсээр доош татаад байдаг байсан. Хүн хазаж мөргөж яргалдгаараа тэр хавьдаа андашгүй хөгийн новш гэнэ. Хоёр хүүгээр байнга шил лааз түүлгэж олж ирснээр нь архи ууж зодож дарамталдагийг хүмүүс хадам ээж аав өөрийн ээж аав нь мэддэг. Яаж ч чададгүй явах газар нь явуулаа л гэдэг гэнэ. Энэ удаад нэг мөсөн явуулчих арга байдаг болуу эмчээ гэж эмнэлэг хүрэх тэрхэн зуур цухас дурьдаад өнгөрсөн энэ хүүхдүүдийн зовлон энэ. Өшөө цааш шалгаад мэргэжлийн байгууллага нь анхаарлаа хандуулвал энэ новш хичнээн хүүхдийг ингэж тамлаж зовоосныг таашгүй” хэмээн бичжээ.

 

Хүүг заазуурдсан эцэг гэх 40 гаруй насны эрэгтэйг одоогоор Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны цагдаагийн хэлтсээс саатуулаад байгаа аж.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
gtt dffccccccccccccccccccccccccccc cccccccccccccc
IP:202.126.90.58  2013-10-17 19:31:20
zovlon iim malnuudig amidaar n bulshilj bwal taarna
IP:202.126.90.58  2013-10-17 19:32:46
tuul yamar zayan hayasan novsh ve tee
IP:182.160.6.90  2014-03-31 22:33:11
yargachin Elbegdorjiin hairtai aluurchdiin neg baina daa ho.Yahiig huuli medtugei!
IP:103.229.120.221  2014-10-29 11:18:05
гууль олигтойхон шиг чанга хуультай болоочээ. Ийм аймшигтай хэрэг гарсаар л байна ш дээ. улам ихэслээ. Хүүхдээ яаж хайрлах талаар нийтэд сургалт явуулдыгмуу хаашайнн. Хуулиа олигтойхон чангаруул ерөнхийлөгчөө
IP:103.10.23.156  2015-01-09 14:50:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.