Б.Жаргалсайхан: Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай дурсамж ном гаргана

2013/05/14
Share |
Хүмүүс:
Б.Жаргалсайхан: Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай дурсамж ном гаргана

Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай уран бүтээлээс огт өөр сэдвээр ярилцсан минь энэ. Гурван жилийн өмнө “Palace” зочид буудлын “Наран” ресторанд мөнгөн хуримаа хийж, эхнэрийнхээ гавьяат цолны баярыг давхар тэмдэглэсэн тэрбээр сэтгэлд дурсамжтай түүхээ одоо ч ярих дуртай хэвээр.

-Хайртайгаа  илэрхийлэхийн тулд давс идэж, цантсан цонхон дээр сэтгэлийн үгсээ бичсэн гэх зэрэг та хоёрын нандин түүх их сонирхолтой санагддаг. Г.Урнаа эгчтэй хамт сурч байсан билүү?

-Энэ тухай эргээд дурсахад их сайхан санагдаж байна. 1982 онд дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Москва хотын Театр урлагийн дээд сургуульд шалгалт өгсөн.  Гэтэл дөрөв, таван зуун хүүхдээс ердөө л зургааг нь тэнцүүлсэн энэ шалгалтад эхнэр болох бүсгүйтэйгээ хамт үлдэнэ гэж хэн санах билээ. Соёлын яаманд очиж, томилолт бичгээ аваад явж байхдаа л анх Г.Урнаатайгаа таарсан. Үүнээс хойш ойр ойрхон уулздаг болж, Эрхүүд зохион байгуулсан бэлтгэлд хамт оролцож “Дүрлэгэр алаг нүдэн”-тэйгээ бүр ч илүү дотноссон доо. Амьдралынхаа хамгийн сайхан, дурсамжтай мөчийг 1983 оны хоёрдугаар сарын 14 буюу Гэгээн хайрын өдөр тохиосон гэж үздэг юм. Энэ өдөр сэтгэлээ илчилж, хайр сэтгэлээ баталгаажуулсан болохоор тэр. Харин 1985 онд оюутан байхдаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хуримаа хийсэн. Яахав, тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү. Бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж байгаа хэлбэр нь гэнэн ч юм шиг хөгжилтэй байсан хэрнээ одоо эргээд бодоход хамгийн нандин, дурсамжтай үйл явдлын нэг байж. Хоёулаа хамт сууж байгаад “Бие биедээ хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ” гэж ярьж байтал хамгийн түрүүнд давс харагдлаа. Тэгэхээр нь би хоолны халбагаар хутгаж аваад “Энэ давсыг идээд чамд хайртайгаа батлая” гэж идсэн. Уугий маань ч үүний хариу болгож, нөгөө давснаас идээд  бөөн инээдэм болж байлаа. Цантсан цонхон дээр сэтгэлээ илчилж “Би чамд хайртай” гэж бичиж байсан тэр үе, Эрхүүгийн хавар гэх мэт олон сайхан дурсамжтай үйл явдал ард үлдэж. Энэ бүхэн маань бид хоёрын хувьд, сэтгэл зүрхний хамгийн нандин дурсамж болж үлдсэн дээ.  

-Өнгөрсөн хугацаанд маш олон зүйлийг хамтдаа даван туулсан байх. Гэр бүлээ бат бөх, аз жаргалтай авч байлгахын үндэс нь юу байв аа?

-Бид хоёр анх амьдрал мэдэхгүй, хоосон оюутнууд л байлаа. Гэвч хамтын амьдралаа эхлүүлснээс хойш энэ хоёр бие маань одоо бүр ес болчихоод байж байна. Өнгөрсөн хугацаанд гурван сайхан хүүхэдтэй боллоо. Хоёр том нь гэр бүлтэй болоод бид хоёрт ач, зээг маань үнэрлүүлсэн. Тэгэхээр гэр бүлээ өдий хэмжээнд хүртэл бат бөх, аз жаргалтай байлгасан нь бидний бие биедээ өгсөн агуу их хайр, хүндлэлийн үр дүн болов уу. Ирээдүйд энэ ес маань 18, бүр цаашлаад 32 болох ч юм билүү. Бид хоёрын амьдрал цаашид үр хүүхдэд маань ч гэсэн, сайнаар нөлөөлж улам сайхан болох байх. Ёстой л нөгөө будааг агшаахаар олон ширхэг болж арвиждаг шиг, амьдралын маань сайн сайхан бүх зүйл үр хүүхэд, ач гуч нарт минь хүрч, арвижаасай гэж бодож явдаг юм.

-Тухайн үед олны анхаарлыг татсан сайхан хос, чадварлаг жүжигчдэд хэр олон захиа ирдэг байсан бол. Бие биеэ хардаж, харамлах асуудал гарч байв уу?

-Сургуулиа төгсч ирээд кино, жүжигт тоглож эхлэх үест шинэ, залуу жүжигчин гэдэг утгаараа, тодорхой хэмжээнд олны танил болсон. Тэр үед ямар одоогийнх шиг интернэт, энэ тэр гэх мэт чөлөөтэй харилцах зүйл байсан биш. Зөвхөн захидлаар л харилцах боломжтой байлаа. Эхнэр нөхөр гэлтгүй, бид хоёрт хаягласан захиа занаа театрт их ирдэг байлаа. Зарим нэгэнд нь хариу бичнэ ээ, бас. Заримыг нь уншаад хоёулаа инээлдээд л өнгөрнө.

-Магадгүй, та хоёрын амьдрал өнөөгийн охид  залууст үлгэр жишээ болж чаддаг учраас сонин сэтгүүл, телевизийн ярилцлагад их урьдаг юм шиг санагддаг?

-Гэр бүлийнхээ аз жаргалыг өнөөдрийг хүртэл хадгалж яваа маань одоогийн залууст тодорхой хэмжээгээр үлгэр дуурайлал болж байгаа байх гэж боддог. Охид залууст бие биеэ олж таних нь хамгийн чухал. Зуурдын явдлаар бие биеэ шохоорхоно гэдэг чинь огт өөр. Харин нэг нэгнийхээ дотоод сэтгэлийг таньж мэдээд “Энэ миний насан туршдаа хамт амьдрах хань  мөн үү” гэж сонгох чинь бас л өөр асуудал. Нэгэнт сонгосон хайраа хүндлэл болгож, хэзээ ч хиртээхгүй байх шиг сайхан зүйл байхгүй. Арваад жилийн өмнө би нэг сонинд ярилцлага өгч байхдаа “Хэнийг нэгдүгээрт тавьж, хайрлаж хүндлэх вэ” гэсэн асуултанд хариулсан юм. Үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг ч, тэр бүр ил гаргаж яриад байдаггүй. Ихэвчлэн эсрэг талаас нь ярих тохиолдол ч бий. “Юутай ч, Энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Купить бошки в Каменск-
IP:146.185.205.34  2018-06-24 06:16:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.