Ардын багш эмэгтэй төрсөн ахынхаа хүүг амьтан мэт хүчирхийлж, гурван жил хоолныхоо шавхрууг өгч, нүүр нүдгүй зоддог байжээ

2013/05/14
Share |
Хүмүүс:
Ардын багш эмэгтэй төрсөн ахынхаа хүүг амьтан мэт хүчирхийлж, гурван жил хоолныхоо шавхрууг өгч, нүүр нүдгүй зоддог байжээ

Хүн чанараа алдвал, мөн чанараа алдана. Тиймдээ ч "хүнээ барсан АМЬТАН" хэмээн жигшин хэлцэх нь бий. Харин ийм хүнээ барьсан амьтад сүүлийн олшроод байх шиг. Мах цусныхаа тасархайг нохой шиг хоолны үлдэгдэлээрээ хооллож, гурвын гурван жил хорьж цагдан, яраглаж байсан хүн нь аавынх нь дүү багш мэргэлжилтэй эмэгтэй байсан гээд боддоо. Манай сайд өчигдөр Хөвсгөл аймагт амбаарт гурван жил хоригдсон хүүгийн талаар нийтэлсэн билээ. Хагас өнчин энэ хүгийн талаар өнөөдөр дэлгэрэнгүй хүргэхээр шийдлээ. Тэрхүү гэр шоронд байсан хүү өдгөө 16 настай бөгөөд анх 13 настайгаасаа эхлээд хоригдсон гэдэг. Харин хүн араатан нь түүнийг нохойноос дор үзэж зуны цагт амбаартаа, өвлийн цагт гэрийн үүднийхээ амбаарт хорьж байсан нь тогтоогджээ.


Хүүгийн энэ эмгэнэлтэй хувь тавилан эцгийг өөд болсоны дараагаас эхэлжээ. Хэдэн жилийн өмнө хүүгийн аав ээж нь салж, бага охиныг ээжид нь, хүүг аавд нь асран хамгаалуулахаар болжээ. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүгээ хайраар дутаалгүй өсгөж байсан ч өвчний улмаас хорвоог орхиж, хүүг талийгаач аавынх нь төрсөн дүүд даатган, асран хамгаалах эрхийг нь шилжүүлсэн байна. Асран хамгаалагчийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга тогтоох тухай хуулийн заалт байдаг бөгөөд аавынх нь дүүд нь даатгасан учир эргэж тойргүй гурван жил болжээ. Багш мэргэжилтэй дүү нь харин асран хамгаалах эрхээ бас нэгэн дүү эмэгтэйдээ шилжүүлсэн байна. Дүү нь бас дээд мэргэжилтэй нэгэн төдийгүй багш мэргэжилтэй, аймагтаа багш, нийгмийн ажилтнаар ажилладаг, боломжийн амьдралтай хүмүүс гэнэ.

 

Харин аймшигт дарангуйлагч этгээд болох бага дүү нь Хөвсгөл аймгийн III дунд сургуулийн багш хийхэд бөгөөд өөрийн мах цусны тасархайг ингэж дарангуйлж, нохойноос дор үзэж, хоолныхоо шавхруугаар хооллож байсан тэрбээр яаж, ардын хүүхдүүдэд ном зааж, багш хэмээн сайрхаж явсан бол. Түүнийг ийм үйлдэл гаргадаг, хүчирхийлэгч байсан гэдгийг нь өнөөх хайртай шавь нар нь итгэж чадахгүй байгаа биз. Тэрбээр хүүг алах ч санаатай байсан юм шиг. Учир нь өнгөрсөн зун хүүд долоо хоногийн турш ямар ч хоол өгөөгүй, өлсөхийн эрхэнд хүү амбаарын жижиг нүхийг малтсаар цоорхой гарган оргож, хөрш айлаас боорцог гуйж идэж байгаад баригджээ.

 

Ийнхүү гол зогсоосоноосоо болж хүү амбаарт гавлуулахдаа хүрсэн байна. Хүүг тэр үед Энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü ÷åðåç çàêëàäêè ñêîðîñòè стаф в НовочерРºÐ°ÑÑÐº Реагент в Ростове-
IP:91.204.14.201  2018-01-02 06:24:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.