Төрсөн эцэгтээ “Заазуурдуулсан” хүүд 1,5 сая төгрөгийн хандив цуглажээ

2013/05/15
Share |
Хүмүүс:
Төрсөн эцэгтээ “Заазуурдуулсан”  хүүд 1,5 сая төгрөгийн хандив цуглажээ

Эцэгтээ зодуулж бэртсэн таван настай Идэр хүүд туслах аяныг фэйсбүүкчид өрнүүлж буй. Нийгмийн харилцааны нэг хэрэгсэл, үзэл бодол, мэдээллээ хуваалцах гайхамшигт сүлжээ болох фэйсбүүк дэх аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 1.500,000 төгрөгт хүрчээ.

Хүүд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн Яаралтай тусламжийн төвийн эмч уг хэрцгий явдлын талаар фэйсбүүк сүлжээнд зураг бүхий мэдээллийг анх оруулж, олны анхаарлын төвд хүргэсэн. Сошиал медиа сувгийн цар хүрээг илтгэж, хүүд тохиолдсон эмгэнэлт явдлын мэдээ тэр дороо гэрлийн хурдаар тархсан. Фэйсбүүкээр холбогдож байгаа олон нийт энэ удаад зохион байгуулалтад орж, хандивын санг тун блгион хугацаанд бүрдүүлсэн байна. Хүүд туслах ажлыг зоихон байгуулагчид фэйсбүүк хуудаснаа дараах мэдээллийг оруулсан байна.

“Өнөөдөр хүчирхийлэлд өртсөн хүүд зориулж буй хандив маань 1.500.000 төгрөгт хүрсэн байна. Цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Бид эхлэхдээ ийм их хэмжээний мөнгө цуглахгүй байх гэж бодож байсан. Урангоо эгч бид хоёр олон сайхан сэтгэлт хүмүүсийн өгсөн тус мөнгийг дур мэдэн зарцуулахаас бас бага зэрэг эмээж байна. Иймд ФБ хэрэглэгч залуусаас тус мөнгийг зөвхөн хүүгийн төлөө юунд...? яаж ? хэрхэн? зарцуулж болох талаар саналыг 2013 ОНЫ 05 САРЫН 15 ХҮРТЭЛ нээлттэй асуухаар шийдлээ.

Зарим хүмүүс "том аян болго", "ТББ байгуулаад ажилла", "ХТГ-т хандивла" гэж хэлж байгаач энэ нь бидний анх төлөвлөж эхлүүлсэн ажил маань биш бөгөөд зөвхөн тус мөнгө зориулагдах ёстой хүү болон түүний дүү нар, ээж гэр, бүлд нь зарцуулан зориулахыг хүсэж байна. /Өөр олон байгууллага хуулийн төсөл, акц арга хэмжээг хийж байгаа тул/

Бас гарт нь зүгээр бэлэн мөнгө өгөхийг хүсэхгүй байна.

Дахин дахин хэлэхэд энэхүү ажил маань ямар нэгэн шоу, реклам биш шүү....энэ ажлыг хийж 2 хоног болоход бидний үеийн залуусаас буруутгасан, басамжилсан, үгүйсгэсэн үг үйлдэлүүд ирж байгаа тул та бүхэн соёлтой ухаалаг боловсон бидэнд саналаа илэрхийлэхийг хүсэж байна.

Эндээс ирүүлсэн та бүхний саналыг тусган авч тус хүүд сэтгэл санааны болон бодит тусламж үзүүлэхийг л үнэхээр их хүсэж байна. Хандив өгсөн бүх залуустаа баярлалаа......... тус ажлын дараа хүн бүрт талархах болно хүүгийн өмнөөс. Үүнийг уншиж буй Та хараахан хандив өгч амжаагүй бол бидэнтэй холбогдож хандив өгч болно шүү.

БУСДЫН ТӨЛӨӨХ ҮЙЛС БҮХЭН УТГА ТӨГӨЛДӨР БАЙГ. ХҮНДЭТГЭСЭН: А.УРАНГОО Urangoo Altangerel, Э.БАТЖАРГАЛ /99003707, 99110629/” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.