ETV HD Телевиз WORLD CUP 2014-г Албан ёсны онцгой эрхтэйгээр авлаа

2013/05/15
Share |
Хүмүүс:
ETV HD Телевиз WORLD CUP 2014-г Албан ёсны онцгой эрхтэйгээр авлаа

Манай Гаригын Хүн Төрөлхтөний Их Баяр Цэнгэл бол Хаан спорт Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн билээ. Дэлхийн 7 тэрбум хүнийг нэг дор нэгтгэж чаддаг ганц зүйл бол Спорт,тэр дундаа Хөлбөмбөгийн ДАШТ юм. Дэлхийн ард түмэнд баяр баясал авчирч гайхамшгийг мэдрүүлэх энэ аугаа тэмцээнийг Монгол эх орондоо шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг Тод Харуулна уриатай ETV HD Телевиз авч Ард түмэндээ бэлэг барьж байна. Яг нэг жилийн дараа манай гариг болоод манай улс Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээр амьсгалах болно.

 

Бүтэн сар төдийгүй бүтэн жилийн хугацаанд Эх Дэлхий маань Хөлбөмбөгийн Дэлхийн аваргаараа амьсгалж дахин давтагдашгүй гайхалтай тоглолтуудын гэрч болж түүхийг бүтээлцэнэ. Хаан спортын Хаан гүрэн Бразил нэгэн жарны дараа Хаан спортынхоо Их баяр цэнгэлийг хүлээн авахаар болж, А хэсгийг толгойлон 20 дахь удаагийн ДАШТ-ний 64 тоглолтын салхийг хагалж “Мундиаль” нээгдэнэ. 1930 онд Өмнөд Америк тив анхны ДАШТ-г өлгийдсөн түүхтэй бол 20 жилийн дараа дахин Өмнөд Америк тив тэр дундаа Бразил гүрэн эх нутагтаа ДАШТ-г хүлээн авч аваргын төлөө шалгаран Уругвайд хожигдож Маракана цэнгэлдэхэд чуулсан 20000 мянган хүн мэгшэн уйлсан түүхээ нэгэн жарны дараа давтахгүйн төлөө тоглоно. Эх Дэлхийн 203 улсаас шигшэгдсэн шигшмэл 32 улс Алтан Дагинийн төлөө шигшээ шатанд өрсөлдөх 64 тоглолтыг Евро 2012 Европын Аварга Шалгаруулах Тэмцээнийг амжилттай шууд дамжуулсан туршлагатай ЕТV HD Телевиз та бүхэндээ хүргэх болсондоо баяртай байна. Бид дуу,дүрс,тайлбарын өндөр түвшинд 20 дахь удаагийн ДАШТ-г шууд дамжуулах болно.

 

ФиФагий онцгой эрх борлуулагч Football media service ээр дамжуулан энэхүү гэрээг хууль ёсны дагуу хийсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх жил уламжлал болон зохион байгуулагддаг Конфидрэйшин капыг энэ оны 06 р сарын 15 аас 30 ний хооронд шууд дамжуулах юм аа.

 

Жич: Монголоос цөөнгүй телевиз тус тендерт өрсөлдөж 2013 оны 4 р сарын 18 ний өдөр Етв телевиз фифа 2014, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад дангаараа онцгой эрхтэйгээр шууд дамжуулах эрхийг авлаа.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.