МУГЖ Одончимэг дахин хөл хүнд болж,2 охиноо дүүтэй болгохоор шийдсэн үү?

2013/05/16
Share |
Хүмүүс:
МУГЖ Одончимэг дахин хөл хүнд болж,2 охиноо дүүтэй болгохоор шийдсэн үү?

Ард түмний минь хамгийн хайртай жүжигичдийн нэг, МУГЖ Одончимэгт бурхан авъяас гэгчийг үнэхээр харамгүй заяасан гэлтэй. Тоглосон дүр бүрээ, үзэгчдийн сэтгэлд хоногштол тоглож чаддаг энэ эмэгтэй үнэхээр гайхалтай. Хувийн амьдралдаа анхаарлаа хандуулан хөөрхөн охинтой болоод, төдийлөн удаагүй байгаа гавъяат маань дахин хөл хүнд болсон бололтой. Эмэгтэй хүний ид гялалздаг насан дээр нь амьдрал түүнд сайхан хань илгээж ,мөн бяцхан охин хайрласан. Жүжигчин Бархүүгийн хувьд  эхнэртээ тун халамжтай бөгөөд эхнэрийнхээ тухай нэгэн ярилцлагандаа ингэж ярьж байжээ. Түүнийгээ  би зүрх сэтгэлээрээ л хайрласан. Түүнийгээ би хаана ч хамгаална. Зодолдох шаардлага гарвал ч зодолдчихно оо " хэмээж байжээ. Залуу хүн болоод ч тэрүү Бархүүгийн хувьд Одноогийн тухай ярихаараа огшоод ирэхийг бодоход  үнэхээр гал халуун хайр юм. Ямартай ч Бархүүгийн гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!