Эцэг хүү 2 нийлэн 5-7 ангийн охидыг хүчирхийлж байсан бусармаг хэрэг илэрлээ

2013/05/21
Share |
Хүмүүс:
Эцэг хүү 2 нийлэн 5-7 ангийн охидыг хүчирхийлж байсан бусармаг хэрэг илэрлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороонд амьдардаг 40 гаруй настай Баярсайхан гэх этгээд 20 гаруй охидыг гэртээ хуурч авчиран хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ.

Тэрээр "Зөв амьдрах ухаан" лекц, уншиж охидод бүжиг зааж өгнө хэмээн хуурч, мэхлэн гэртээ авчирдаг байж. Ингээд авчирсан охидоо хооллож, хүүхэд тоглох орчин бүрдүүлэн, хоёр давхар цонхгүй байшинд хоридог байсан гэнэ. Мөн өөрийгөө чөтгөр, ид шидтэн хэмээн таалагдсан охидод хонх өгч "Одоо чиний араас хөвгүүд гүйнэ. Чи хамгийн хөөрхөн нь" хэмээн итгүүлдэг байж.

 

Уг хэрэгт 102, 33, 48-р сургуулийн 5-7-р ангийн охид хохирсон бөгөөд цагдаагийн ахмад Баярсайхан хэмээн "Танай охин өчигдөр оройтчихсон гээд гэртээ орохгүй байхаар нь би гэртээ аваачаад охинтойгоо унтуулчихсан" гэж хэлээд гэрт нь хүргэж өгдөг гэнэ. Түүнчлэн хөвгүүд болон найз нартаа хөөрхөн охин авчир хэмээн захидаг байсан гэнэ. Хохирогч болсон охидыг эцэг, эхдээ хэлвэл ална, гэртэй нь шатаана, багшийг чинь ч ална хэмээн дарамталдаг байжээ.

 

Тэрээр 17 настай хүүтэйгээ амьдардаг бөгөөд энэ хэрэгтээ хүүгээ ч оролцуулдаг байсан бөгөөд өмнө нь хүчингийн гэмт хэргээр гурван жил хоригдож байсан гэнэ. Одоогоор охидын эцэг, эхчүүд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж, охидоо Шүүх эмнэлэгийн шинжилгээнд хамруулахаар болсон аж. Цаашлаад зургадугаар сарын 1-нд бүгдээрээ дугуйн аялалд явна хэмээн хэлж байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.