Хүмүүс: |
Өмнөд Суданд улсад энхийг сахиулж буй цэргүүд нэгэн буянтай үйлс бүтээсэн тухай мэдээлэл байна. Тэд жорлонд унасан нярайг олж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн байна. Нярайг хэн, яагаад нүхэн жорлонд хаяад явсан тухай мэдээлэл одоогоор хомс байгаа юм.
Өмнөд Судан улс 2011 оны долдугаар сард тусгаар тогтнолоо зарлан тунхагласан ч тус улсын зарим хэсэгт Засгийн газраа зэвсэглэн эсэргүүцсэн мөргөлдөөн үе үе гардаг. Иймээс тус улс руу энхийг сахиулагчдыг илгээх шийдвэрийг НҮБ-ээс гаргасан билээ.