Хүмүүс: |
Монгол залуу 47 настай П гэгч ОХУ-д буудуулан амиа алдсан хэрэг гарчээ. Түүний цогцсыг өчигдөр эх оронд нь авчирсан байна. Талийгаачийн хувьд Налайх дүүрэгт амьдардаг бөгөөд ,олон жилийн өмнөөс хар тамхи зөөвөрлөн наймаалдаг байжээ. Талийгаач Оросын мафынхантай холбоотой байсан бөгөөд Макаогоос бараагаа зөөвөрлөж ирээд нийлүүлэгчиддээ өгчөөд буцах замдаа олон удаа буудуулан газар дээрээ нас баржээ.