Хаяад явсан ханиа муу хэлэхгүй ээ би

2013/05/25
Share |
Хүмүүс:
Хаяад явсан ханиа муу хэлэхгүй ээ би

"Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатарыг Монголын рок поп, кино урлагийнхан төдийгүй хүмүүс андахгүй.  Түүний хийсэн уран бүтээл, кино, клип  бүгд л олны таашаалд нийцдэг. Авьяаслаг найруулагчийн гэргий нь жүжигчин, хөтлөгч  Ч.Ундрал. Хоёулаа Жи энтертаймент-д ажиллаж байгаад тусдаа гарч  студи байгуулан уран бүтээлээ туурвих болсон. Түүнийг ийнхүү амжилтад хүрэхэд сэргэлэн гэргий нь тусалж, түшиг тулгуур нь болсон  гэдэг юм билээ. Ч.Ундрал  найруулагч нөхрийнхөө ажилд тусалж, нүүр хувиргагч, стилистээр хүртэл ажиллахын сацуу УДЭТ-ын маркетингийн даргаар ажилладаг аж. Мөн бүтээсэн киноных нь гол дүрийг чадварлаг бүтээдэг.  Хосууд ганц хүүтэй бөгөөд өдгөө гурван настай аж. Хамтран уран бүтээл туурвиснаасаа хойш хөрөнгө нь шаггүй арвижсан гэдэг. Hero хэмээх ресторантай. Мөн Би чамд хайртай кино хийж нэлээд ашиг олжээ.

Харин сүүлийн үед авьяаслаг найхуулагч маань аар нэгэн хөтлөгч бүсгүйтэй амраглаж эхнэрээ хаясан. Хэдийгээр хаягдсан ч Ундрал нөхрөө хэзээ ч муулж , энэ тэнд явдаггүй мундаг бүсгүй. Харин  ч хань минь хаяад явсан ч ,би муу хэлэхгүй ээ хэмээн хэрэгт дуртай хүмүүсийн амийг тагладаг гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.