Намуунаа габонд очиж ,төрсөн аавтайгаа амьдрахаар шийджээ

2013/05/27
Share |
Хүмүүс:
Намуунаа габонд очиж ,төрсөн аавтайгаа амьдрахаар шийджээ

Монголын поп урлагийн ертөнцөд шинээр гарч ирсэн охидын гурвал "Киви"-гийн нэлээдгүй ачааг нуруундаа үүрдэг нэгэн бүсгүй бол Намуунаа. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн ач охин Намуунаа цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж,  Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурчийн ангид элсэн орноор урлагт хөл тавьсан нэгэн. Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан Б.Намуунаад Монголын рок non ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг бий болгоход нь урлагт хайртай гэр бүлийнхэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн нь лавтай. Олонд танигдаж эхэлсэн цагаасаа л эрлийз, гэгдэж байсан тэрээр багаасаа өндөр дектатурт өссөн учир хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Тиймдээ ч дуучин бүсгүйн эрлийз төрхийнх нь талаархи бодит үнэнийг гэр бүлийнхнээс нь өөр мэдэх хүн үгүй  өнөөдөртэй золгож байна. Намуунаагийн ээж нь Монгол, аав нь Габон. Түүний ээж Ростовт сурч байхдаа түүний эцэгтэй танилцаж улмаар гэр бүл болохыг хүссэн ч Намуунаагийн аавыг Монголд иргэншихийг ЗХУ дахь элчин сайдын яам хүлээн зөвшөөрөөгүй  учраас залуу хосууд хоёр тийш болж, ээж нь охиноо өөр дээрээ авч, аав, ээж нь өсгөж өгчээ. Б.Намуунаагийн ээж У.Цолмон хатагтай хойно хэлний сургууль дүүргэж, олон жил харь оронд ажиллаж амьдарсан бөгөөд анхны гэрлэлт нь бүтэлгүйтэж охиноо тэвэрч хоцорсон тэрээр олон жил ганц бие явсны эцэст хоёрдахь амьдралаа эхлүүлж дуурийн театрын урдаа барьдаг гоцлол дуучдын нэг МУГЖ М.Болдтой гэрлэж, хэнз хүүхэдтэй болжээ. Намуунаа  багаасаа л өвөө эмээ дээрээ өссөн эрх танхи охин. Өдгөө ч  Намуунаа эмээ, өвөө хоёртойгоо хамт амьдардаг гэнэ. Харын эрлийз хэмээн багагүй ад үзэгдсэн өнгөлөг энэ бүсгүй саяхан очиж дипломатч аавтайгаа уулзаж, бас  ах дүү нартайгаа танилцаж, амарч, зугаалж байгаад ирсэн. Түүний аав Габонд нэр нөлөөтэй, чинээлэг амьдралтай нэгэн бөгөөд том охиныгоо урлагын зам мөр хөөж, нэртэй дуучин болж, төгөлдөр хуурч мэргэжил эзэмшсэнд тун сэтгэл хангалуун байдаг сурагтай. Б.Намуунаа интернэт орчинд “Эрико Антоняа” гэсэн гадаад нэрээр бүртгэлтэй байдаг бөгөөд төрсөн аав, ах дүү нартайгаа байнга холбоотой байдаг аж. “Би чинь эрлийз хүн шvv дээ. Хэн ч харсан мэдээж байхад би монгол гэж худлаа хэлэхгүй ээ” гэж зоригтойгоор ярь байсан Намуунаа энэ удаа төрсөн эцэг, бас ах дүү нарынхаа хамтаар Габаонд амьдрахаар шийдсэн талаар нь эх сурвалж мэдээллээ.


 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.