Chuhal.mn сайт Мисс Б.Гэрэлчулууны ”НАНДИН” гэр бүлийн зургийн тун удахгүй олны хүртээл болгоно

2013/05/27
Share |
Хүмүүс:
Chuhal.mn сайт Мисс Б.Гэрэлчулууны ”НАНДИН” гэр бүлийн зургийн тун удахгүй олны хүртээл болгоно

"Дэд ахлагч Номин" энэ нэрийг сонссон хэн бүхэн МҮОНТВ-ын "Тусгай салаа" хэмээх олон ангит киног эргэн санах биз. Яах аргагүй энэ дүрээрээ загвар өмсөгч, мисс Б.Гэрэлчулуун үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. “Гоёл-2006” наадмын Тусгай байрын шагналт загвар өмсөгч, “Хаврын гоёл-2009” наадмын шилдэг загвар өмсөгч , “Гоёл -2010” наадмын дэд байрын шагналт загвар өмсөгч, “Гоёл-2011” наадмын шилдэг загвар мисс, жүжигчин гээд өмнөө олон гуншинтай Монголын авъяаслаг, сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр өдгөө хөөрхөн охины ээж болж, халуун дулаан гэр бүлийн нэг өмөг түшиг нь болж яваа.

 

Кинонд тоглосноосоо хойш нэлээд олон бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан мисс маань жирийн нэгэн бизнес эрхлэдэг Онон хэмээх залууг амьдралын ханиараа сонгон үрийн зулай үнэрлээд хэдхэн сарын нүүр үзэж байгаа.  Монголын сайхан охид бүсгүйчүүдийн үлгэр жишээ болсон түүний "Нандин" гэр бүлийг анх удаа Chuhal.mn сайт "Нандин" төслийнхээ хүрээнд уншигчдадаа хүргэхээр болж байгаагаа дуулгахад таатай байна. Мисс Гэрэлчулууны охин дөнгөж хоёрхон сартай бөгөөд ийнхүү манай сайт таньд анхлан танилцуулах гэж байна.Энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.