Ерөнхийлөгчөө, хүүхдүүд чинь овоо болцгоож байгаа биз

2013/05/27
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгчөө, хүүхдүүд чинь овоо болцгоож байгаа биз

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж гэргий Болормаагийн хамт Дорнодод очсон юм. Аливаа сайн үйлийн эхлэл, учир жанцан гэж байдаг. Нэр дэвшигч нэгийг сүслэн бодож хань ижилтэйгээ хамт байж сонгуулийн ажлаа эхлүүлсэн бизээ. Ц.Элбэгдорж аль ч аймаг, суманд нүүр бардам очдог нэгэн. Ерэн оны сүүлээр Дорнодын цахилгаан станц гал алдаж, айл өрх, албан байгууллагууд өрөө тасалгаандаа үстэй дээлтэй өвөлжиж байсныг тэр үеийнхэн мэднэ. Залуу үеийнхэнд аав ээж нь ярьдаг биз. Ийм хүнд хэцүү цагт тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Дорнодын ДЦС-д хамгийн том хөрөнгө оруулалтыг Герман улсын дэмжлэгтэйгээр хийхэд онцгойлон анхаарсан байдаг. Энэ хөрөнгө оруулалтаар сэхэж чадсан ДЦС өнөөдөр зүүн бүсийн тулгуур төв Дорнод аймгийг дулаан цахилгаанаар бат найдвартай хангаж байна. Үүнийг дорнодчууд ярих дуртай. Дулаан, цахилгаантай байна гэдэг хөгжил цэцэглэлт юм. Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээ дагаж үйлдвэрлэл нь хөгжиж, соёл боловсролоос үл хоцрон, орчин үетэйгээ хөл нийлэн алхаж байгаагаа дорнодчууд мэддэг.

 
 
      Ц.Элбэгдорж дорнодчуудтай уулзахдаа “Бидэнд гурван ололт байна. Асуудлаа ойлгодог боллоо. Шийдлийг нь олдог боллоо. Хөрөнгө санхүүтэй боллоо” гэж. Мөн тэрбээр бидний өмнөх үеийнхэн бидний сайн сайхны төлөө амьдарсан. Бид ч бас хойч үеийнхээ төлөө амьдарч байна. Дараа үеийнхээ төлөө амьдардаг нь монголчуудын гайхамшигтай зан чанар. Өмнөх үеийнхнийхээ буянд өнөөдрийн дорнодын залуу үе Чойбалсан хотод гэрэл цахилгаан тасарч, байшин хөлддөг тухай ямарч ойлголт явж байна” гэсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн гол философи эндээс үнэртэх шиг болсон. Өнөөдрийн төлөө бус маргаашийн сайн сайхны төлөө Монгол улсын төрийн тэргүүн хөдөлмөрлөж байдаг гэж. 
      Түүний Дорнодын оюутнуудтай хийсэн уулзалтаас хүргэе. Сэрсэн л бол бос. Зөв юм эхлүүлсэн л бол дуусгаж сур гэж тэр оюутнуудтай хийх яриагаа эхлүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нааш гарахынхаа өмнө нэгэн зарлигт гарын үсэг зуржээ. “Дэлхийн топ 100 их дээд сургуулийн эхний хорин сургуульд шалгалт өгч элсэн орж чадсан монгол залуусын бүх зардлыг төрөөс даана” гэж. Төрийн ийм бодлогоор цөөхөн монголчууд дотроос дэлхийн боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц сэхээтнүүд төрнө гэж тэр үзэж байгаа аж. Ц.Элбэгдорж 37 настайдаа дэлхийн тэргүүлэх их сургууль Харвардад элсэн суралцжээ. Тэр үедээ Ерөнхий сайд хийчихсэн байсан тэрбээр “Миний одоо сурах нас ч өнгөрлөө” гэж бодож байсан гэдэг. Гэвч оройтоогүй байжээ. Сурахад оройтодоггүй юм гэдгийг тэр оюутан залууст ойлгуулсан юм. Оюутнуудын зүгээс түүнийг дэлхийн томчуултай ярьдаг хэлээр нь ярьж, сэтгэх хэмжээгээр нь сэтгэж, бодлогын түвшинд зэрэгцэн ойлголцож байгааг саяхан Улаанбаатар хотод болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулга уулзалтаас харж, бахархаж байснаа ярьж байлаа.
 
 
 
     
        Дорнодоос Сүхбаатар аймагт очсон юм. Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хот нь бусад аймагт загвар болох шахан хөгжиж байгаа юм. Залуухан Засаг дарга Батсуурь Ерөнхийлөгчид аймаг орныхоо хөгжлийн ирээдүйн төлөвлөгөө, хийсэн бүтээснээ танилцуулсан. Сүхбаатар аймаг бол далайд хамгийн ойрхон гарц. Тяньжинийн далайн боомт эндээс ердөө 800 км-т юм. Үүнийг Ерөнхийлөгч онцлоод Бичигтийн боомт дээр чинь цаанаасаа олон улсын стандартын засмал зам, төмөр зам ирчихсэнийг даруй өөрийн талаасаа засмал замаар холбохыг хүслээ. Ингэснээр Монгол улс Зүүн хойд Азийн хөгжлийн хурдад нэгдэх юм байна. Өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлага Зүүн хойд ази руу чиглэж байна. Зүүн хойд Ази удахгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр болно. Энэ хөдөлгүүр дотор та нар байна. Зүүн хойд Ази гэдэгт ямар бүс нутаг багтаж байна гэхээр Оросын дорнод хязгаар, Япон, Солонгос, Хятадын зүүн хойд мужууд, дээр нь Монголын зүүн гурван аймаг багтадаг аж. Хөгжил ийм ойрхон байхад сүхбаатарчууд та бүхэн дэд бүтцээ хурдан байгуулж хөгжлийн эргүүлэгт орох хэрэгтэй үүнд миний бие бүх талаар дэмжиж ажиллах болно гэсэн юм. Аймгийн Засаг дарга Батсуурь “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ССАЖЯ, БОНХЯ, аймгийн Засаг дарга гурав хамтарч Талын агуйн бүсийн аялал жуулчлалын төвийг байгуулах төслийг шийдсэн. Аймгийн маань газар нутгийн 66 хувь нь лицензээр бусдын гарт очиж, хэн дуртай нь ирж онгичиж сэндийчих аюул нүүрлэсэн байсныг Ерөнхийлөгчийн ашигт малталын лицензэд тавьсан хоригийн хүчээр 11 хувь болтолоо буурсан” гэдгийг онцолж, Сүхбаатар аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байлаа.
 
 
     Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Замын-Үүдэд ирэхэд хилийн цаана 800 орчим машины бөөгнөрөл үүссэн асуудалтай байлаа. Цемент ачсан машин дийлэнх нь байгааг анхаарч түүн дээр нь зохицуулалт хийх үүрэг өгсөнөөр өнөөдөр тэр асуудал цэгцэрсэн байна. Ерөнхийлөгчийн зүгээс дотооддоо цементийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэхэд л наад асуудал чинь цэгцэрнэ гэж сууриар энэ асуудлыг хэрхэн шийдэх тухай ярьж байлаа. Замын Үүд залуусын хот болжээ. Арван таван мянган хүн амын 60 гаруй хувь нь залуус юм байна. Ирж очих иргэдийн тоо хоногтоо 5000 эргэлддэг байна. Замын Үүдийг хотын статустай болгох цаг болсныг Ерөнхийлөгч хэлж байлаа. Хүн амын өсөлт энд нэмэгджээ. Үүнд Ц.Элбэгдорж тун баяртай байв. Монголчууд бид олуулаа л болох ёстой. Би нэгэн баярт мэдээг их хүлээж байгаа. Монголчууд гурван саяуулаа боллоо гэсэн мэдээг. Нэг үеэ бодвол хүн ам их өсч байна. Бүсгүйчүүдийн маань төрөлт их байгаа. Өнөөдөр том том бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулаад хүнээ орхигдуулах төлөв байна. Одоо хүнээ давхар бодож явах цаг болсон. Залуу эхчүүдээ дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно. Шинээр төрсөн эхийн хүүхдээ асрах хоёр жилийн хугацаанд нь цалин өгдөг болно. Нэг хүүхдийн хувьсах зардал гэж байдаг түүгээр тооцож олгох ёстой. Хүүхэд асрах гэдэг бол хамгийн хүндтэй хийгээд хүнд хөдөлмөр. Жишээ нь таван хүүхэд асарч байгаа эхэд хүүхэд бүрийнх нь тоогоор хувьсах зардал өгөх хэрэгтэй. Ингэж эцэг эхчүүдийн ачааг нимгэлэх ёстой юм. Дээр нь хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд байна. Хүрэлцэхгүй байна. Монголд өнөөдөр цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд байна. Эдгээрийн 130 мянга нь гэртээ байна. Зарим нь гэртээ цоожлуулж байна. Эдгээр хүүхдийн асуудлыг шийдэх ёстой. Цэцэрлэгийг эцэг эхийнх нь ажил дээр байгуулах ёстой. 100 ажилчинтай байгууллага дэргэдээ 20 хүүхдийн цэцэрлэг байгуулж яагаад болохгүй гэж. Ээжүүд өглөө хүүхдээ авчирч ажлынхаа цэцэрлэгт өгчихөөд, өдрийн цайнаараа орж хөхүүлчихээд, ажил тарахдаа аваад явдаг байх юм. Цэцэрлэгийг гэрээр ч байгуулж болно. Бусад улс оронд ийм жишээ байна. Ер нь зарим улс оронд насанд хүрээгүй хүүхдийг гэрээс нь 100 метрийн зайтай явуулдаггүй. Энэ асуудлыг шийдэж гэмээнэ дор хаяж 20 мянган ээж ажилтай орлоготой болж, 100 мянган хүүхэд цэцэрлэгт хүмүүжих болно. Үүнийг би хийнэ гэлээ.
 
 
 
    
 
 
 
 
Говь-Сүмбэр аймгийн иргэн Ц.Паламдорж гуай нэр дэвшигчээс “Ерөнхийлөгчөө, танай гэр бүлийнхэн сайн уу. Өнөө олон хүүхэд чинь одоо овоо болцгоож байгаа биз” гэж мэнд мэдсэн юм. Ц.Элбэгдоржийнх дөрвөн хүүтэй, нэг охинтой. Дээр нь өнчин өрөөсөн, харж хандах хүнгүй 30 гаруй хүүхдийг тэргүүн хатагтай Болормаа тэр хоёр үрчлэн авч өсгөж, хүмүүжүүлдэгийг монголчууд мэднэ. Эдгээр “баатар”-уудыг нь иргэд их асуух юмаа. Өөдөөс нь “Хүүхдүүд маань нэг үеэ бодвол овоо л болж байна. Олон хүүхэдтэй аавын зовлон их шүү дээ. Жаахан юмнууд хоолны хэрүүл хийгээд гүйж явах нь Болормаа бид хоёрт амар байж. Одоо том болцгоох тусмаа санаа зовоох нь их болдог юм байна. Миний хэдэн хүүхэд зөв хүмүүжилтэй, эрүүл саруул өсч торниж байгаа. Ер нь тэгээд хүүхдийн буян, өтгөсийн буян хоёр хүнд их тогтодог гэдэг. 94 настай ээж минь надтай хамт байдаг. Ахмад хүнд ямар бэрхшээл байдгыг би биеэрээ харж байна. Би ахмадуудаа ойлгоно. Үр хүүхдээ гэдэс цатгалан мөр бүтэн байлгах гэж аав ээжүүд яаж зүтгэж байгааг миний гэргий бид хоёр хамгийн сайн мэднэ, амаргүй байдаг. Манай хүн ерэн оны эхээр ажилгүй болчихоод хэдэн хүүхдээ тэжээх гэж хуушуур хийж зах дээр зарж явсан хүн. Би ийм зовлонг мэднэ. Бид бүгдээрээ өнгөрсөн хорин жилд амаргүй амьдралыг туулж ирсэн. Би та нарын дунд, та нартай хамт л явж ирсэн хүн” гэж санаа бодлоо хуваалцаж байлаа.    
      Түүний иргэдэд хэлж ярьж явсан нэг үг бол “Та өөрийгөө л бодож сонголтоо хийгээрэй. Бас ажиллаж байгаа орчин нөхцлөө бодож сонголтоо хийх хэрэгтэй. Мэдээж эх орноо бодох ухаан монголчуудад ямагт байж ирсэн. Ингэж л бодож сонголтоо хийх нь танд хэрэгтэй” гэж байсан юм.
 
П.Хашчулуун

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun acheter de la methadone dans Manitoba Noumea15 acheter MDMA Goussainville acheter de la cocaine КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в ШадринсРºÐµ Как вывести из организР¼Ð° трамадоР» Kikuchi????? Дряново купуват MDMA Mouscron Kaufen Mephedrin Donauworth, GKSt Kaufen Mephedrin купить мефедриР½ Акколь КаркараР»Ð¸Ð½ÑÐº Купить кокаин Psilocybe в Каменск-
IP:185.89.100.233  2018-06-07 02:00:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.