LIKE ДАВАЛГАА ЭХЭЛЛЭЭ

2013/05/27
Share |
Хүмүүс:
LIKE ДАВАЛГАА ЭХЭЛЛЭЭ

Монгол хэлнээ орчуулахад 28 янзаар хөрвөж,  хэрэглэгддэг энгийн нэг харь үг дэлхий дахинаа сая сая хүмүүсийн сэтгэл хөдлөл, тааламжтай байдал, эерэг хандлагыг илэрхийлэх “брэнд үг” болтолоо алдаршжээ. Мэдээж энэ бол “Like”.  2,3 тэрбум интернэт хэрэглэгчид нийгмийн сүлжээг ашиглан дэмжиж буй зүйлээ Twitter-т RT хийж, Youtube-т LIKE, Facebook-т мөн л LIKE дарж илэрхийлдэг.

Дэлхий нийтэд жиргээнд нэгдсэн 555 сая залуус өөрт таалагдсан мэдээлэлдээ Retweet, Favorite хийж байна. АНУ ерөнхийлөгч Барак Обамaгийн “Дахиад дөрвөн жил” гэсэн жиргээ 803,969 RT, 300,442 favorite цуглуулж, твиттерийн дээд амжилт тогтоожээ. Youtube-т нэг тэрбум орчим хүн зочилж таалагдсан бичлэгтээ LIKE дардаг. БНСУ-ын дуучин PSY-ын “Гангнам стайл” дуу 7,562,580 LIKE цуглуулж, гиннесийн дээд амжилт тогтоосон бол нэг тэрбум хэрэглэгчидтэй Facebook-т таалагдсан зүйлдээ бас л LIKE дардаг. Өнөр бүлтэй Facebook сүлжээний хэрэглэгч “Farmers Insurance” компанийн фэйсбүүк хуудаст нэг өдөрт зургаан сая гаруй хүн зочилж, тэднээс 2,047,058 хүн LIKE дарсан нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Нэг тэрбум хоёр зуун сая хүн дэмжиж буй сэтгэл хөдлөлөө өдөрт 4,5 тэрбум LIKE-аар илэрхийлдэг. Тэдний нэг нь та, бас би...
 
ЛАЙКТ нэгдэцгээе http://www.facebook.com/Like Mongolia
 
 
 
 
 
 
 
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.