Хүмүүс: |
Тэд эдгэршгүй өвчтэй хүүгээ сүүлийн 11 жилийн турш төмөр торонд амьдруулж, хооллож ундалж байгаа аж. Ван Мюшианий хүү өдгөө 42 настай. Ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлбэл Ву Яньхоныг хэн ч асран халамжлахгүй.
Ву Яньхон 2001 онд тосгоныхоо 13 настай хүүг үхтэл нь зодож байжээ. Сэтгэцийн өвчтэй тул түүнд хуулийн дагуу хариуцлага оногдуулахгүйгээр хэргээс нь чөлөөлсөн байна. Гэвч Ву Яньхон хэд хэдэн удаа хэрцгий авир гаргаж байв.
Ван Мюшиань “Information Daily” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний хүү 15 настайгаасаа хойш сэтгэцийн өвчтэй болсон. Бид шалтгааныг нь олох гэж оролдож, эмчилгээнд хамруулж үзсэн ч ач тусаа өгөөгүй. Тэгээд ч надад түүнийг байнга эмчлэх мөнгө байхгүй” гэжээ.
Хятадын Эрүүл мэндийн яамны судалгаагаар 2010 онд тус улсад эдгэршгүй сэтгэцийн өвчтэй хүний тоо 20 мянга байв. Харин сэтгэцийн өвчин нь үе үе сэдэрдэг 16 сая хүн байгаа. Энэ бол 1.35 тэрбум хүн амтай БНХАУ-ын хувьд том бэрхшээл юм.
Хувь тавилангийн ээдрээтэй зам туулж буй Ван Мюшианьтай адил олон арван эцэг эх тус улсад бий. Ван Мюшиань “Би удахгүй өөд болно. Тэгэхээр Ву Яньхоныг хэн харж хандах вэ гэдэгт маш их санаа зовж байна. Хүүгээ харахаар миний зүрх өвддөг. Түүнд эрх чөлөө олговол тэр аймшигт хэрэг үйлдэж болзошгүй” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.