Олонд танигдсан Ану нэртнүүдийн адилгүй хувь заяа

2013/05/30
Share |
Хүмүүс:
Олонд танигдсан Ану нэртнүүдийн адилгүй хувь заяа

“Нэр нэгтийн чих нэг” булангаараа бид энэ удаа олонд Ану нэрээр танил болсон уран бүтээлч бүсгүйчүүдийг онцоллоо. Эцэг эхээс заяасан Ану нэрээрээ өдийг хүртэл овоглож яваа нэгэн байхад өөрт оногдсон нэрээ “голж” Ану хэмээх алдрыг сайн дураараа хүртэгсэд ч эдний дунд бий. Мэдээж хэрэг, энэ нь уран бүтээлчдийн хувьд нэрийн хуудас болж явдаг учраас буруутгах аргагүй.

Юутай ч, олонд танигдсан Ану нэртнүүдийн талаар хүмүүсийн мэддэг хийгээд мэддэггүй зүйлүүдийг энд багтаахыг хичээлээ. Гоо сайхан, авьяас чадвар, мэдлэг оюун, хичээл зүтгэлээрээ бусдаас шалгарч, Ану нэрээ өнгөлж яваа олны танил сайхан бүсгүйчүүдийн тухай хамтдаа сонирхоё.

  1. 1.    Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн

“Үүр шөнийн оддоос асуугаарай” хэмээх хит дуугаараа хэсэгтээ л залуусыг уярааж явсан дуучин бүсгүй рок попын ертөнцөд Ану нэрээрээ танигдсан нэгэн. Яруу найрагч З.Түмэнжаргал агсны гэргий тэрбээр талийгаач нөхрөөсөө 14 насаар дүү байсан ч хайр сэтгэлд нь энэ тоо огтхон ч саад болоогүй гэдэг. Эрхэм найрагч гэргийдээ зориулан олон сайхан дуу бүтээсэн бөгөөд хамтын амьдралаа хөгшин Европын “хаан” Франц улсад үргэлжлүүлсэн билээ. Ханьдаа хөөрхөн хүү төрүүлж өгсөн Ану харь нутагт уран бүтээлээ хийсээр байсан бөгөөд эх орондоо ирээд “Бөөн баяр” нэртэй хүүхдийн дууны цомог гаргаж, “Маамуу нааш ир” тоглолтоо хийж байсан удаатай. Рок попын ертөнцөд ихэд хүндлэгддэг тэдний гэр бүлийнхэн аз жаргал, уран бүтээлийн олз омгоор дүүрэн байсан ч эрхэм  Энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.