Хятадад нурангин доор 94 мянга гаруй хүн байна

2008/05/15
Share |
Хүмүүс:
Хятадад нурангин доор 94 мянга гаруй хүн байна

Хятадын баруун өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 12 мянгад хүрч 794 мянга гаруй хүн нурангин дор байна. 26.2 мянган хүн шархдаж гэмтжээ. Энэ тухай уг газар хөдлөлтийн төв Сычуань мужийн ардын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдлээ. ИТАР-ТАСС-ын мэдээлснээр хамгийн ноитой нөхцөл байдал Вэньчуань мужид үүсээд байна. 7.8 баллын газар хөдөлсөн уг мужтай 11 цагийн дараа л холбоо тогтоосон юм. Тээврийн холбоо эвдэрч сүйдсэн, цаг агаар муу байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Хүчтэй бороо орж аврагч нисдэг тэрэгнүүдийг тэнд буулгахгүй байна. Аврах ажиллагаанд дайчлахаар тэргүүн ээлжинд хэдэн мянган иэргийг десантаар буулгах байсан боловч эхний 1.3 мянган цэргийг буулгасны дараа уг ажиллагааг зогсоожээ. Үүний зэрэгцээ газар хөдлөлтийг хянах Хятадын төвөөс ойрын үед баруун өмнөдийн мужуудад өмнөхөөсөө илүү хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй тухай анхааруулга гаргаад байгаа юм байна. Хятадын эрх баригчид гадаадаас хүмүүнлэгийн тусламж авах талаар зөвлөлдөөн хийхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. “Бид бидэнд тусламж үзүүлэхэд бэлнээ илэрхийлсэн бүх улс, олон улсын байгууллагуудад талархаж, баяр хүргэж байна” гэж Хятадын ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч Цинь Ган мэдэгдээд “Хятад эдгээр улс, байгууллагуудтай холбоо тогтооход бэлэн байна” гэж тэмдэглэв.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.