Хоосон ярьж, хонзон санадаг удирдагч хэрэггүй ээ

2013/06/03
Share |
Хоосон ярьж, хонзон санадаг удирдагч хэрэггүй ээ

Ардчилал өөрөө хамтын шийдвэр, хууль дээдлэх ёс.

 

Харин ардчилсан Үндсэн хууль бол тэгш эрхийн баталгаа, шударга ёсны сонгомол жишиг. Хуулиа дээдлэн мөрдөх нь иргэний ч үүрэг, төрийн ч үүрэг. Төрт ёсны энэ л энгийн бөгөөд хөдөлшгүй ёс жаягийг хууль тогтоох байгууллагын дэд дарга нь өөрөө зөрчиж гадаадад авлигын нууц данстай нь илрэсэн. Гэвч олонхиороо хамгаалаад үлдлээ. Шударга байцгаая л даа, авилгатай тэмцье гэдэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Баярцогтын асуудлаар өөрөө үнэхээр гүлдийгээд өнгөрлөө.

 

Мөн эрх баригч намын засгийн газрын тэргүүн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг удаа дараалан зөрчиж, улсын эрх ашгаа хувийн эрх ашгаасаа доогуур тавьсан ёс зүйгүй үйлдлүүд нь нотлогдлоо. Эрүүгийн хэрэг үүсгэлээ. Гэвч хэрэгсэхгүй болголоо. Хууль, шүүх засаглалыг эрхэндээ оруулсан ардчилсан гэгддэг Ерөнхийлөгч маань ард түмнийхээ төлөө биш ардчилсан намынхаа төлөө ажиллдаг Ерөнхийлөгч гэдгээ бататгалаа. Бидэнд өнөөдөр хоосон ярьж, хонзон санадаг удирдагч хэрэггүй ээ.

 

Улс төрийн намын талд биш улс орныхоо эрх ашгийн талд бат зогсдог Ерөнхийлөгч хэрэгтэй. Ард иргэдээ манай танай гэж талцуулдаггүй, эх орныхоо иргэн бүрийн эв нэгдлийн төлөө зүтгэдэг Эв нэгдлийн элч хэрэгтэй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.