УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно

2013/06/03
Share |
Хүмүүс:
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг ажиллах болно

АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

 
Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 13, 24, 27 дугаар хорооны иргэд сонгогчид, Хархорин захын худалдаа эрхлэгчидтэй өчигдөр уулзлаа. Уулзалтын үеэр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнан, энэ удаад дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр танилцуулж, иргэдийн саналыг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа.
Сонгонихайрхан дүүрэгт болсон уулзалтуудад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, СХД-ийн Ардчилсан намын дарга Ө.Пүрэвбаатар нарын хүмүүс хамт оролцсон юм. Тэрбээр уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүрэгт 1988 онд хадмынхаа хажууд амьдарч байснаа дурсаж, “Та бид хөршүүд байсан шүү. Тэр үеийн байр хоорондын зай талбайгаа авлигачдад алдаагүйд баярлаж байна. Би Ерөнхий сайд байхдаа аливаа барилга байгууламжийг барихын тулд эхлээд оршин суугчдаас нь асууж бай гэдэг шаардлага тавьж байсан. Авлигачид харин зөрчдөг байсан. Одоо Бат-Үүл дарга ягштал мөрдөж байгаа. Хэрвээ ямар нэг асуудал байвал шүүхээр шийдүүлээрэй. Харин шударга бус, үнэнээс хол байгаа бол хууль таны талд үйлчлэхгүй шүү. Монгол орны газар бүрт, тэр дотроо Сонгинохайрхан дүүрэгт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хүнд байгаа. Ялангуяа бага сургуулийг хүүхдэд нь ойртуулах, гэр цэцэрлэг ажиллуулах, цэцэрлэг олдохгүйгээс хүүхдээ хараад сууж буй ээжүүдийг ажилтай, орлоготой болгох, ахмадууд, залуучуудаа байртай амар тайван амьдрах, хөдөлмөр эрхлэх боломж олгох хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг шийдэхээр би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Авлигачидтай цаашид ч тууштай тэмцэх болно.
Та бүхэн телевизээр харж байгаа байх. МИАТ, Татварынхан гэх мэт том авлигачид гэхэд 40 цэцэрлэг, 12 сургууль, 8 эмнэлэг барих мөнгө иджээ. Авлигачдаас завшсан мөнгийг нь эргүүлэн авах болно. Та бүхэн бас санаж байгаа байх. Намайг Ерөнхий сайд байхад Гаалийн Баатар тэргүүтэй авлигачдыг илрүүлэн төсөв анх удаа ашигтай гарч байсан. Тэгээд ч зогсохгүй тэтгэвэр, цалин нэмсэн. Энэ удаад би сонгуулийн кампани болгон ярьж байгаа юм биш. Би ярьсан л бол хийдэг, хийхийн төлөө тэмцдэг. Дөрвөн жилийн өмнө би залуучуудаа шоронд явуулдаг биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч байна гэж хэлж байсан. Оюутнууддаа би тэтгэлэг олгодог болгож чадсан. Намайг дахин сонговол би шууд ажилдаа орно. Судлах, сурч мэдэх шаардлага байхгүй. Энэ бол миний бас нэг давуу тал. Ард түмэн маань ардчилсан хувьсгалын эхнээс л надтай хамт даарч, хамт жагсаж байсан. Тиймээс би та бүхнийхээ төлөө ажиллах болно.
 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.