Дуучин Цэлмүүний нөхөр сэтгүүлчдийг сүрдүүллээ

2013/06/05
Share |
Хүмүүс:
Дуучин Цэлмүүний нөхөр сэтгүүлчдийг сүрдүүллээ

Universe Best Songs нэвтрүүлгийн анхны ялагч дуучин Ч.Цэлмүүн  богино хугацаанд их амжилт гаргасан билээ. “Зүрхэнд гэрэлтэх од”, “Ээжийн дайсан” зэрэг кинонд тоглосноороо муугүй жүжигчин гэдгээ харуулсан юм. Дуучин Ч.Цэлмүүн нөхөр болох Н.Алтанхайрхантайгаа хоёр жил үерхэж байгаад гэрлэж саяхан үрийн зулай үнэрлэсэн билээ.  Гэтэл түүний нөхрийг Өвөрмонгол баян залуу гэх мэдээлэл энд тэндгүй гарсан байна. Энэ мэдээлэлд дуучин Цэлмүүн дурамжхан байгаа бөгөөд түүний хэлснээр бол нөхөр Н.Алтанхайрхан нь жинхэнэ Монгол залуу гэнэ. Дуучин бүсгүйн өөрийнх нь яриагаар түүний нөхөр Монгол хэмээсэн учир сэтгүүлчид нөхрийг нь Монгол хэмээн хэсэгтээ л шуугисан. Тэгвэл түүний нөхөр Алтанхайрхан сэтгүүлчдийг сүрдүүллээ. Огт ор үндэсгүй зүйл бичсэн мэт” Даварч байгаа юм биш үү, их тэвчлээ зэргээр “ сүрдүүлж байх юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!