ӨНГӨ БА ХАР ЦАГААН - 3

2013/06/06
Share |
Хүмүүс:
ӨНГӨ БА ХАР ЦАГААН - 3

/ Дүрслэх урлаг,  гэрэл зургийн бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн /

БҮТЭЭЛЭЭ АВЧ БАЙНА

Үзэсгэлэнгийн Зорилго:
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг /6 сарын 12/  тохиолдуулан олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийн асуудалд хандуулахад  чиглэгдэнэ.

Мэдээлэл:
Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлүүдээр бүтээгдсэн бүтээл болон гэрэл зургийн бүтээлүүд  оролцох ба дээр хуран бүтээлийн төрлүүдэд уран бүтээл туурьвдаг мэргэжлийн уран бүтээлчид  чөлөөтөй оролцоно.
Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг “Ногоон Морь” арт галерейд   2013.06.10– 2013.06.14-ний хооронд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох дүрслэх урлагийн бүтээлүүдийг 2013.5.30– 6.7 -ний 18 цаг хүртэл Урчуудын эвлэлийн хорооны байранд хүлээн авна.
Харин гэрэл зургийн бүтээлүүдийг ЦЭГЦ фильм студийн байранд дээр дурьдсан хугацаанд хүлээн авна.  /Цэгцфильмхарилцахутас:99089171/
Мөн үзэсгэлэн Цахим Дижитал  үзэсгэлэнгийн хэлбэрээр Tsegts.mn мэдээллийн сайтад байр шижолон нийтэд хүрэх болно.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал: 
 

Дүрслэх урлаг
1-р байр 1 - Өргөмжилөл   /500.000 төгрөг/
2-р байр 1 - Өргөмжилөл   /300.000 төгрөг/
Тусгайбайр 2 – Өргөмжилөл /100.000 төгрөг/

Фото зураг
1-р байр 1 - Өргөмжилөл   /500.000 төгрөг/
2-р байр 1 - Өргөмжилөл   /300.000 төгрөг/
Тусгайбайр 2 – Өргөмжилөл /100.000 төгрөг/

Ерөнхий зохион байгуулагч: 
-    Цэгц медиа групп
-    Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөр
-    
Хамтран зохион байгуулагч
-    Монголын Урчуудын Эвлэлийн Хороо
-    Монголын урлагийн зөвлөл
-    Шинэ агшин төрийн бус байгууллага
-    Залуу зураач уран бүтээлчдийн нэгдэл
-    Ц.Батзоригсан
-    Inet.mn
-    Tsegts.mn

Эрхэм уран бүтээлч та бүхэн монголын хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн тухай, түүний эсрэг үзэл бодлоо тусгасан бүтээлээр ӨНГӨ БА ХАР ЦАГААН -3 үзэсгэлэнд идвэхтэй оролцоно уу.
Үзэсгэлэнг зохион байгуулагчидтай холбогдох утас: 99089171,  76019171, 327474


Жич:
“Өнгө  ба Харцагаан” дүрслэх урлаг, гэрэлз ургийн нэгдсэн үзэсгэлэн нь анх 2009 онд зохион байгуулагдсан ба энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 
Өмнөх хоёр үзэсгэлэнд  /2009. 2011 онуудад/ нийт 100 гаруй уран бүтээлчийн 250 гаруй уран бүтээл ирсэн ба тэдгээр нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн бодит байдал,  хүнд нөхцөлийг олон нийтэд харуулах мэдээллийн эх сурваж, баримт болсоор байна. 
Хүн хүүхэд насандаа хөдөлмөр эхлэх биш сурч боловсрох ёстой.

Үзэсгэлэнгийн тухай хийсэн  “Өдөр бүрийн талх” цуврал баримтат кинонуудыг үзнэ үү

 

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.