Б.Баабар: Монголд 450 тэрбумын багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ

2013/06/07
Share |
Хүмүүс:
Б.Баабар: Монголд 450 тэрбумын багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ

Иргэн О.Эрдэнэсолонгийг нэрийн дансаараа “Зоос” банк, “Голомт” банк, Худалдаа хөгжлийн банкаар 2009-2013 оны хооронд 13,9 тэрбум төгрөг, 323 сая ам.долларыг байршуулан угаасан байж болзошгүй гэмт үйлдлийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-аас мэдээлсэн. О.Эрдэнэсолонго нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэр бүлийн хүн аж. Энэ толгой эргэм мөнгөний талаар нэр нөлөө бүхий хүмүүс байр сууриа илэрхийлж эхэлсэн байна.

 

Тухайлбал нэрт нийтлэлч Б.Баабар твитер хуудсандаа “Ийм их мөнгөөр юу хийж болох вэ гэж яаран тооцоо хийснээс энэ тоо үнэн үү гэж эхэлж дэнсэлмээр санагдана. Энэ тоо эргэлзээ төрүүлэв. Хагас тэрбум доллар байх гэж үү? Тэрбум доллартай хүмүүсийг Форбас сэтгүүлээс тодруулдаг. Дэлхийд ийм мөнгөтэй хүн 750 байгаа. Америкт 300 мянгаар дажгүй хаус авна. Нэтээр ороод шалга. Тэгэхээр 1200 хаус авах мөнгө гэхээр энэ тоо худлаа. Монгол улсын нийт төсөв 1999 онд 280 сая доллар байсан. Тэрнээс хоёр дахин их байх гэж үү? Орон андуурсан байхаа. Би л лав тоонд нь үнэмшихгүй байна.

 

Сумын төсөв 100 сая байдаг гэж бодохоор бараг 500 сумын жилийн төсөв байх гэж үү? Монголын бүх намын мөнгөний нийлбэр яаж ч бодоод үүний хаана нь ч хүрэхгүй. Худлаа байхаа. Зуутын доллараар сая доллар нэг дипломат цүнх болно. Тэгэхээр 500 чемодан буюу зуутаар бүтэн ачааны машин болно. Монголд тэрбум долларын эргэлттэй гуравхан банк бий. Хичнээн далд байгаад Монголд ийм багтаамж байхгүй. Түмпэнд хивс угаадаггүй шүү дээ” хэмээн жиргэсэн байна.

 

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрөө: Ямар ч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье. Миний хань ч ийм мөнгө мэдэхгvй гэдгийг баттай хэлж чадна. Шалгаад тогтооно биз ээ. Харин ийм цагт элдвээр давшилж буй нь ичээрэй” хэмээжээ. Дээрх эрхмүүдийн хэлж байгаа үнэн бол энэ нь Монголд яригдаж буй хамгийн том мөнгө, гүтгэлэг болж таарах нь.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.