НӨАТ-ын тухай хууль өөрчлөлт оруулах талаарх онлайн хэлэлцүүлэг эхэллээ

2013/06/07
Share |
Хүмүүс:
НӨАТ-ын тухай хууль өөрчлөлт оруулах талаарх онлайн хэлэлцүүлэг эхэллээ

НӨАТ гэж юуг хэлэх вэ? Та бидний өдөр тутам худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн 10 хувийг нэмж төлсөн татварыг хэлдэг. Тэгвэл манай Монгол улсын НӨАТ-ын тухай хууль нийгэмтэйгээ нийцсэн татварын систем байж чадаж байна уу гэвэл бас үгүй юм.

 

2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82,2 тэрбум, 200 сая хуртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 612,8 тэрбум төгрөг, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ауй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой дүн гарчээ. Үүнээс үзэхэд босго үнэ 10 сая байх нь жижиг аж ахуй нэгжид татварын дарамт үүсэх үндсэн шалтгаан болж цаашид томрох боломжгүйд хүрсэн юм.

 

         Монгол улсын одоогийн мөрдөж байгаа НӨАТ-ын тухай хуулийг 1998 онд баталсан бөгөөд 2007 оны 1-р сараас  НӨАТ-ын хуульд “Жилийн 10 сая ба түүнээс доош төгрөгийн татвар ноогдох борлуулалтын орлоготой үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Энэ заалт нь импортлогчдод хамаарахгүй” гэж заажээ. Гэвч хуулийн тухайн үеийн 10 сая төгрөг одоогийн 10 сая төгрөгийн ханш өдөр шөнө шиг ялгаатай юм.

 

          Тиймээс 2013 оны 03-р сарын 19-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн хамт  НӨАТ-ын босго 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг. НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор дунд орлоготой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлвэрлэл сэргэх боломжтой гэж үзжээ.


        Уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжих боломжгүй гэсэн бөгөөд хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа учраас төсөл санаачлагч гишүүд онлайн парламенттай хамтран бизнес эрхлэгчид, иргэдийн дунд онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. НӨАТ-ын босгыг 200 сая аль эсвэл одоогийн 10 сая хэвээр байлгах уу? эсвэл үүнээс өөр саналтай аж ахуй нэгж эрхлэгч иргэн та eparliament.mn сайтаар тус хэлэлцүүлэгт оролцох боломжтой боллоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Business woman Ug 200 bologchvol ihl olon hund heregtei yum daa. Businesse urugjuulj ajliin bair nemegdene ajilchdiin tsalin ch nemegdeh uchir ach holbogdoltoi yum shuu
IP:112.72.13.50  2014-09-19 10:52:52
zjxwozsh kI8ievvxavlvmvpicu, [url=http://pubwnvrrjbus.com/] pubwnvrrjbus[/url], [link=http://fokkcytphooo.com/ ]fokkcytphooo[/link], http://jiclzmbdythq.com/
IP:46.161.41.199  2015-09-04 02:42:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.