Хүмүүс: Отряд Гүндэгмаа | |
Олимпийн мөнгөн медальт гавъяат тамирчин О.Гүндэгмаа Лондонгийн олимпод явахынхаа өмнөхөн хүүгээ дүүтэй болгох санаатай байгаа талаараа ярилцлага өгч байсан. Тэгвэл гавъяатын гэр бүл удахгүй бүл нэмэхнээ. Тэмцээн уралдаанаасаа түр амс хийж, гэр бүлдээ анхаарлаа хандуулж буй хосууд тун аз жаргалтай байгаа гэнэ. МУГТ О.Гүндэгмааг хөл хүнд болсон талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл энэ удаа тэрээр жирэмснийхээ хяналтанд “Гурван гал” эмнэлэгт оржээ. Тэрээр хөл хүнд болсноосоо хойш өөрийн цахим хуудаснаа энэхүү зургийг оруулжээ.