Хүмүүс: |
Өрсөлдөгчид хэн бэ?
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуулийн ир орж өгөхгүй байна” гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил МАН-ын унхиагүй байдлаас болоод иргэдийн хүсэн хүлээж байсан улстөрийн мэтгэлцээний талбар болж чадаагүй гэсэн үг. Чухамдаа МАН-ын унхиагүй байдлаас болоод Ц.Элбэгдорж сонгуулийн кампанит ажлынхаа амыг чадлаараа татаж байгаа бөгөөд “давчих вий” гэсэн айдастай болчихсон байна. Нэг тал хэт идэвхгүй байхад нөгөө тал хэтэрхий эрчимтэй ажиллавал өөрөө өөрийгөө унагах гээдбайдаг тал бий. Өнөөдөртөө шуудхан хэлэхэд “Элбэгдоржийн гол өрсөлдөгч нь Элбэгдорж” өөрөө болчихоод байгаа юм. Харин Б.Бат-Эрдэнийн гол өрсөлдөгч нь Н.Удвал болчихлоо. Асуудлын эцсийн дүнг таамаглавал бараг ирц хүрэхгүй байх вий гэсэн ганцхан айдас л Ц.Элбэгдоржид байна. 1993 онд сонгогчдын ирц бараг 93,7 хувь байснаа сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуульд 73,5 хувь болж бүхэл 20 хувиар буурсан нь ийм зовнил төрүүлж байна. Сонгогчдын тавны нэг шүү дээ.
Сонгууль бол зөвхөн нэр дэвшигчийг “рекламдаж зарах” үйл ажиллагаа биш юм. Гэтэл сонгууль яг л ийм юм болчихлоо. Том биетэй, монгол цустай, цэвэр цусны энэ тэр бол банхар нохойд ч байдаг “давуу тал”. Тэрний хажууд ... ЭНД ДАРЖ үргэлжлэлийг уншина уу ...