НӨАТ буюу санхүүгийн цэгцтэй механизм, Онлайн хэлэлцүүлэг эхэллээ

2013/06/10
Share |
Хүмүүс:
НӨАТ буюу санхүүгийн цэгцтэй механизм, Онлайн хэлэлцүүлэг эхэллээ

НӨАТ-ыг анх 1754-1755 онд Gun Bruhl гэгч Улсын нийтийн татвар нэртэйгээр санаачлан гаргажээ. Анх 0,5 хувь байсан татвар өөрчлөгдөн нэмэгдсээр 1935 он гэхэд 2 хувь, 1946 онд 3 хувь, 1951 онд 4 хувь болон нэмэгджээ. АНУ тухайн үеийн Европын улсуудын хувьд дэлхийн зах зээл дээр гол өрсөлдөгчийн нэг байлаа. АНУ-ын бүтээгдэхүүний дэлхийд өрсөлдөх чадварыг татварын системд шилжүүлэхгүй бол унах хэлбэрт орсон тул НӨАТ-ын тогтолцоонд шилжих нэг шалтгаан болсон юм. Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд НӨАТ-аар улсын төсвийг бүрдүүлэх, тухайн жил гарсан төсвийн алдагдлийг арилгах ач холбогдолтой байжээ.

 

            НӨАТ нь эцсийн дүндээ улс орны хүн ам, аж ахуй нэгж байгууллагуудыг нэг тайлан баланст оруулах, далд эдийн засгийг арилгах,  мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгах, хувь хүн аж ахуй нэгжийг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах механизм болон өргөжсөн юм.

 

          Монгол улсын хэмжээнд барааны гааль дээр төлөгдсөн НӨАТ дээр дахин НӨАТ-ын татвар авч давхардсан НӨАТ-тайгаар эцсийн худалдан авагчид борлуулж байгаа нь буруу юм. Мөн тухайн барааг борлуулалтад оруулалгүй орлогоо нуун дарагдуулах, хуурамч тайлан баланс гаргах гэх мэт хууль бус үйлдэл хийхэд хүргэдэг байна. Тиймээс  2013 оны 03-р сарын 19-нд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдийн хамт  НӨАТ-ын босго 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байдаг. НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор дунд орлоготой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлвэрлэл сэргэх боломжтой гэж үзжээ.Төсөл санаачлагч гишүүд Онлайн парламенттай хамтран бизнес эрхлэгчид, иргэдийн дунд онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ. НӨАТ-ын босгыг 200 сая аль эсвэл одоогийн 10 сая хэвээр байлгах уу? эсвэл үүнээс өөр саналтай аж ахуй нэгж эрхлэгч иргэн та eparliament.mn сайтад нэвтэрч  хэлэлцүүлэгт оролцоно уу.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.