Амидай нар хамтдаа аваргаа дэмжинэ

2013/06/10
Share |
Амидай нар хамтдаа аваргаа дэмжинэ

Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн төрсөн өдрийн нэгэн сонирхолтой сюрприз бол түүний амидай нарын уулзалт үдэшлэг байлаа. Бат-Эрдэнэ бол өдгөө манай улсад хамгийн түгээмэл нэр юм. Бүртгэлийн газрын тооцоолсноор 14 мянга гаруй Бат-Эрдэнийн 80 шахам нь бүсгүйчүүд байдаг аж. Төрсөн өдөрт ирсэн, насаараа боловсролын салбарт зүтгэсэн Бат-Эрдэнэ “Манайх 12 хүүхэдтэй атлаа эрэгтэй хүүхэдгүй байжээ. Тэгээд намайг төрөхөд аав, ээж маань за энэ хүүхдийг эрэгтэй хүн гэж бодож өсгөе гэж ийм нэр хайрласан юм билээ…” гэлээ.

amidaa-1

Энэчлэн алдар нэрээрээ амидайчууд аварга нэр дэвшигчдээ амжилт хүсч хуучлахдаа нэрийнхээ учир, түүхээс хуваалцаж байлаа. Амьдралд хөл алдаж явахдаа амидайгийнхаа амжилтын түүхийг сонсоод амьдралаа орвонгоор өөрчилсөн хүн ч эдний дунд байсан. Тэрээр аваргатай нүүр тулан уулзаж баярлалаа гэж хэлэх сэн гэж хүсдэг байж. Түүний хүсэл энэхүү амидай нарын уулзалтаар биелсэнд Бат-Эрдэнүүдийн нэг нь олзуурхаж байлаа. 1989 онд Б.Бат-Эрдэнийг аварга цол хүртэх үеэр мэндэлсэн хүү ч энэ уулзалтын хүндтэй зочин байв.

amidaa-2

Үнэндээ монголчууд хайрлаж, хүндэтгэдэг хүнийхээ нэрийг шинээр мэндэлсэн үр хүүхдэдээ бэлгэшээн өгдөг ард түмэн юм. Тиймдээ ч Монгол бөхийн дэвжээг нэгэн үе эзэгнэсэн дархан аваргатай адил нэртэй залуус, хүүхдүүд олон байдаг биз ээ. Тэдний нэг хэсэг буюу Монгол орны өнцөг булан бүрт аж төрөн суугаа 14 мянган амидайгийн төлөөлөл мянган Бат-Эрдэнэ Ардын намаас нэр дэвшигчийн төрсөн өдрөөр уулзсан юм.
Бат-Эрдэнэ гэдэг нь эртний язгуурын монгол нэр ажээ. Их эзэн Чингис хаан өөрийн ууган хүү Зүчийн хүүд Бат хэмээх нэрийг хайрлаж байсан бол XV зууны сүүлчээр Ариун дагшин газар буюу Хархорумын төвийг Эрдэнэ хэмээн нэрийдсэн байдаг. Чухамдаа монгол үндэстний соёлын төв байсан Эрдэнэзуу хийдийн бүтэн нэр нь Бат-Эрдэнэ-Зуу байжээ.

amidaa-3

Амидай нарынхаа амжилт, талархлын үгсийг сонсож хөөрөлдсөн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Би өөрийн нэрээ орчин үеийнх байх даа гэж боддог байсан. 1992 онд Өвөрхангай аймагт Өндөр гэгээн Занабазарын ойн даншиг наадамд очтол Эрдэнэзуу хийд маань Бат-Эрдэнэ-Зуу хэмээх нэртэй байсан тухай учир мэдэх хүмүүс ярихыг сонсоод язгуурын монгол үг юм байна гэж бэлгэшээж явах болсон …” гэж сонирхуулав.

amidaa-4
Ийн төрсөн өдрийн дуугаар эхэлж, амидай нараасаа амтат бялуу, “Монгол үндэсний спортын Ерөнхийлөгч болсон хүн одоо Монгол төрийн Ерөнхийлөгч болоорой” гэсэн ерөөлтэй тамга, тулгын гурван чулуу шиг охидоосоо хүндэтгэл дээдийн бэлгэдэлт өнгөт сарнай цэцэг гардсан УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн үдэш “Халуун элгэн нутаг” дууг хамтдаа дуулж, дурсгалын зураг татуулснаар өндөрлөсөн юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.