Дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр Р.Базар “Монгол газар”-ын лицензийг хулгайлж “алтны магнат”-ын уурыг барав

2008/05/15
Share |
Хүмүүс:
Дуучин Д.Оюунтүлхүүрийн экс нөхөр Р.Базар “Монгол газар”-ын лицензийг хулгайлж “алтны магнат”-ын уурыг барав

Арван гуравхан настай охин сумочдоос түрүүлэн Наран улсад хөл тавьж, хсёр орны найрамдалт харилцаанд ч бага сага нэмэр оруулж чадсан нь дуучин Д.Оюунтүлхүүр билээ. Оюутны байранд гэр бүлээрээ амьдарч асан үедээ, хүний нутгийг зорьсон жаахан охин авьяасдаа дөрөөлж чамгүй хэдөлмөрлөсний эцэст тэндээ тодорхой хэмжээнд танигдаж чадсан. Хэдийгээр Монгол сумочид Японыг доргиож буйтай зэрэгцсэн нэр хүндийг олоогүй ч уран бүтээлийнхээ хувиараа ч, ахуй амьдралын хувьд ч ихээхэн өсөж дэвжсэн нь тодорхой. Тэрчлэн дуучин бүсгүйг харийн бэр болох вий гэсэн хар манайханд байсан ч Монголдоо ирэхээрээ “Хар сарнай”-н Амраатай хамтдаа зугаалж олны нүдийг хужирладаг байв. Гэсэн ч Амраа элдэв янзын тайчигч бүсгүйтэй нэр холбогдож тэд хоёр тийш болж байсан билээ. Д.Оюунтүлхүүр түүнээс хойш төд удалгүй Р.Базар гэж залуутай хөлтэй хурим хийгээд авсан. Харин төрөх дөхсөн том гэдэстэй дуучин бүсгүйтэй хуримаа хийж байхдаа хурдал түргэл гэж алхааг нь хүртэл зааж явсан Р.Базар гэгч анхнаасаа л хэн хүний сэтгэлд хүрсэн нэгэн байгаагүй. Ямартаа л дуучин бүсгүйн хурааж хумисан хэдээр нь бизнес хийнэ гэж хамж аваад хаяад явчихсан. Ичих ч үгүй нялх хүүхдээ хаяад зугтсан тэрээр анхны эхнэртээ хайр зарлаж эргээд очсон билээ. Тэгсэн ч Д.Оюунтүлхүүр араас нь элдэв юм яриагүй, аав Дамдинсүрэн нь ч анхны зээгийн минь эцэг учраас Базараадаа муу юм боддоггүй гэж дуугарч байсан. Ямартаа ч дуучин бүсгүй дахин амьдрал зохиож Балдорж гэх шавилхан залуутай нэг гэрт орсон ч хэн хэнийхээ бэл хөрөнгийг харсан амьдрал нь бүтэл муутай л байгаа сонсогддог. Дуучин бүсгүйг ийнхүү болж бүтсэн юм багатай яваатай зэрэгцээд хүүхдийнх нь эцэг Р.Базар ч дуулиан шуугиан тарьж явна. Учир нь АНУ-ын хөрөнгийн зах зээл, компаниуд болон тэдгээрийн үнэт цаас, хувьцааны талаарх мэдээллийг гаргадаг. “Yahoo Finance” гэж вебсайтад Монголтой холбоотой, бүр тодруулбал Р.Базарын “Булган алт” компанитай холбоотой мэдээлэл гарах болсон аж. Р.Базар өөрийн компанийн 70 хувийг Америкийн Ворлдстар Энержи болон Хонконгийн иргэн Хэйди нарт 5 сая ам.доллараар зарсан байна. Худалдахдаа “Булган гоулд” ХХК хэмээх Хонконгийн зуун хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулж, таван сая ам.долларынхаа хариуд 51 лицензийг дээрх компанид шилжүүлжээ. Гол нь тэдэн дунд Мянгаа захирлын “Монгол газар” компанийн хууль ёсоор эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байсан лиценз цохиж яваа гэнэ. Тиймээс “Алтны магнат” 500 сая төгрөгний татвараа төлөх нь битгий хэл “Булган алт” хэмээх компани нь Монголоос төмрийн хүдэр, газар худалдана хэмээн www.alibaba.com гэсэн вебсайт дээр наймаалж байгаа юм. Уг нь бол манай улс төмрийн хүдрийг албан ёсоор гаргахгүй байгаа. Зүй нь тусгай зөвшөөрөл авах ёстой ч, мань эрхэм Монгол орныхоо баялгаар түрий барьж, улмаар хуурч мэхэлж бусад бизнесменүүдийнхээ нэр сүрийг гадаад ертөнцөд унагаж байгаа нь харамсалтай. Тэрээр урьд өмнө нь ч хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, хууль бус үйл ажиллагаа явуулан лицензээ барьцаалж, луйвар хийсэн хэргээрээ хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Тэр ч утгаараа уул уурхайн салбарт нэр сүргүй болсон нэгэн. Гэсэн ч хөрөнгө оруулагчид, хамтрагчид олохын тулд элдвийн худал зүйлийг ярьж, УИХ-ын гишүүдийн ах дүү гэж гүйдэг. Тэгж итгэлийг нь олж олон ч хүнийг залилж явааг нь мэдэх хүмүүс ярьж байна.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
derkfojw 45MzWQicvkstkemcza, [url=http://pnpaqkwuemfe.com/] pnpaqkwuemfe[/url], [link=http://qruaysiodcgl.com/ ]qruaysiodcgl[/link], http://ntvdwsnozabg.com/
IP:46.161.9.32  2016-10-18 09:25:39
CaseyDaf wh0cd720796 medrol cafergot & internet pharmacy indocin 50 mg tablets lisinopril hctz benicar metformin hydrochloride order doxycycline metformin cost go here order viagra online without prescription
IP:46.161.9.24  2017-01-18 16:38:34
Billyciz clonidine online pharmacy amoxil 250mg
IP:46.161.9.20  2017-09-15 02:03:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.