Дуучин Уянга архинаас болж, давтан хэрэг үйлдэн 111-т ачигдлаа

2013/06/11
Share |
Хүмүүс:
Дуучин Уянга архинаас болж, давтан хэрэг үйлдэн 111-т ачигдлаа

40 насны босгыг давсан ч өнөөдрийг хүртэл ганц бие яваа тэрбээр сонгодог гэсэн тодотголтой энд тэндэхийн арга хэмжээнд алгасалгүй оролцдог бөгөөд очсон газар бүртээ олны дунд онцгойрч чаддаг гэх. Мөн дуучин бүсгүйн талаар нэгэн нууцыг задлахад тэрбээр бор дарсыг нэлээд сайн хүртдэг бөгөөд савнаас бусдыг дийлдэг “архи” гэдэг идээнээс болж саяханы нэгэн өдөр томоохон хэрэг тарьж албадан саатуулагдаад авчээ. Тэрбээр өнгөрсөн сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаад баригдаж нэлээд юм болсны эцэст эрхээ хасуулаад гэнэ. Гэвч энэ нь түүнд сургамж болоогүй бөгөөд эх үрсийн баярын өмнөхөн дахин архи уусан үедээ жолоо барьж яваад баригджээ. Эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн, жолоо барьж явсан тэрбээр энэ удаад ямар ч аргагүй “Албадан саатуулах байр” буюу олны хэлдэгээр “111”-т долоо хоноод гарсан байна. Тэрбээр саатуулагдаж байх хугацаандаа бие засах гэж гарахаас өөрөөр “камер”-аасаа цухуйдаггүй байсан бөгөөд хоол ундаа үргэлж гаднаас авчруулж иддэг байсан гэнэ. Ийнхүү бор дарснаас болж хэсэг хугацаанд эрхээ хасуулаад авсан тэрбээр одоо нэг буруугаа ойлгож, алдаагаа ухамсарласан гэж найдая.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.