НӨАТ-ын босгыг нэмэх үү

2013/06/11
Share |
Хүмүүс:
НӨАТ-ын босгыг нэмэх үү

НӨАТ (value added tax) буюу зарим улс оронд хэрэглээний татвар (consumption tax), бараа үйлчилгээний татвар буюу (goods and service tax) гэж нэрлэдэг. Манай улсад хэрэглэж байгаа татвар бөгөөд борлуулалтад ногдсон НӨАТ-аас худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасч тооцдог тогтолцоо юм. НӨАТ-ын гол онцлог нь татварын дарамтыг хэрэглэгчид үүрэх бөгөөд үйлдвэрлэгчдийн төлсөн татварыг хасалт хийж буцаан олгодог онцлогтой.

 

НӨАТ-ын босго болох 10 сая төгрөгийг 200 сая төгрөг болгон өөрчлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон нэр бүхий гишүүдын хамт  санаачлан өргөн барьсан байдаг.  НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор дунд орлоготой аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлвэрлэл сэргэх боломжтой гэж үзжээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас дэмжих боломжгүй гэсэн бөгөөд хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байгаа учраас төсөл санаачлагч гишүүд Онлайн парламенттай хамтран онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

Тиймээс НӨАТ-ын босгыг 200 сая, 100 сая эсвэл үүнээс өөр саналтай байгаа аж ахуй нэгж эрхлэгч иргэн таныг eparliament.mn сайтад нэвтэрч хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.  Дээрх хэлэлцүүлэгтэй холбоотойгоор аж ахуй нэгж эрхлэгч иргэдийн саналыг хүргэж байна.

 

НӨАТ нь ЖДҮ-ийг хөгжих боломжоор хангах хэрэгтэй

 

Өнөөдрийн мөрдөж байгаа НӨАТ-ын босго аж ахуй нэгж байгууллагад ямар нөлөө үзүүлж байна вэ?

 

Өнөөдрийн НӨАТ-ын босго жижиг аж ахуй нэгжийг хөгжих, томрох боломж олгодоггүй. Тиймээс  НӨАТ-ын босгыг нэмэх эсвэл татварын хувийг багасгах хэрэгтэй юм. Учир нь ЖДҮ эхний ээлжинд хөл дээрээ тогтохын тулд хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг учраас тэдний бизнесыг дэмжих зорилгоор нэг талаас хөнгөлж өгөх хэрэгтэй. Хэрэв бизенис нь хөгжөөд эхэлвэл тэдний төлөх татвар нь ихсэх боломж бүрдэх юм.

 

Таны бодлоор НӨАТ ямар байвал болох вэ?

Хувь хүмүүст НАӨТ-ын буцаан авалтын талаар мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Бид нэгэнт татвар төлж байгаа гэвч тэрнийхээ үр ашгийг хүртэж  чадаагүй байна. Бидний өдөр тутамын үйлчилгээ бүтээгдэхүүнүүдэд  НӨАТ явж байдаг. Тэд нарыгаа нэгтгэн зохих хэмжээний татварын буцаан олголт хийгдэвэл  ард иргэдэд хэрэгтэй юм. Гэхдээ үүнийг аж ахуй нэгж байгууллагатай адил сар бүр биш улиралд нэг удаа буцаан авч байвал зүгээр байна. Учир нь иргэд сар бүр татварлуу зүглэх боломж байхгүй. Байгууллагын хувьд идэвхитэй төлдөг татвар төлөгчид хөнгөлөлт урамшуулал олгож байвал далд эдийн засаг ч ил гарах боломжтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.