Хүмүүс: |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд бас нэгэн сонирхолтой “жиргээ” хүмүүсийн ярианы гол сэдэв болж, түүгээр ч зогсохгүй нийгмийг айлгаж, цочоогоод амжив.
Юун гэвэл Баярхүү гэгчийг АН-ын нарийн бичгийн дарга Чулуунбилэг “Чи ганцад ормоор байгаа юм уу” хэмээн цахим ертөнцөөр олны нүдний өмнө сүрдүүлээд авлаа. Цахим ертөнцөөр бусдыгаа дайрч шоглосон, буруутай үйлдэлийг нь илчилсэн “жиргээ” бишгүйдээ л явж байдаг. Харин өтөн чинээ өчүүхэн асуудлыг зааны чинээ томруулж, илт айлган сүрдүүлсэн, илүүрхэж далайлгасан ийм “жиргээ” явж байгаагүй юм байна. Эрх баригчид өнөөдөр юм л бол шоронд хийнэ, хаана, бооно, цуцлана хэмээн төрийн нэрийг барьж хэнээрхдэг болжээ. Арай ч дээ. Хэзээ ийм байлаа даа. Өнөөдөр жижигхэн алдаа ч “ганцад” хийх томоос том шалтаг болоо юу даа.