Ноён Бондгор энэ сарын 14-нд Удвал сайдыг халз мэтгэлцээнд дуудлаа

2013/06/11
Share |
Хүмүүс:
Ноён Бондгор энэ сарын 14-нд Удвал сайдыг халз мэтгэлцээнд дуудлаа

Ноён Бондгор “Хүүхдийн элч дуучин” гэдэг цолондоо таарсан ажил хийж чадахгүй байгаадаа маш их бухимдалтай байна. Тэрээр өчигдөр болсон “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолтын үеэр “Монголын ирээдүй гэж бид ярьдаг. Харин үнэхээр юу ч хийж чадахгүй байна. Надад Хүүхдийн элч дуучин гэдэг цолыг өгсөн.

 

Гэтэл би энэ нэрийг зүүснээс хойш өнөөдрийг хүртэл эдгээр өвчтэй зовлонтой хүүхдүүдийн төлөө юу ч хийж чадаагүй, чадахгүй байна. Урд нь 4 настай охины хандивын тоглолтын үеэр тэр охин надаас Бондгор ахаа би хөл дээрээ босож чадна тиймээ? гэхэд ч хэлэх үг олдохгүй байсан. Намайг солиотой, этгээд энэ тэр гэж ярьдаг.

 

Би түүнд огтхон ч эмзэглэдэггүй. Харин одоо бол Монголын ирээдүй болсон энэ л хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал, эрүүл өсөх эрхийн төлөө тэмцэнэ. Энэ сарын 14-нд Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудаж байна” хэмээн зарлалаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.