Хүмүүс: |
"Эрэл" компаний захирал Б.Эрдэнэбатын хүү Жаргалан аавынхаа чихийг халууцуулсаар ирсэн. Элдэв бусын хүүхэнтэй холбогдож нэлээдгүй шуугиан тарьж байсан ч эхнэр хүүхэдтэй болон жаахан ч гэсэн томоожсон гэдэг. Харин аав болсон ч Жаргалан ухаан суугаагүй бололтой.
Тэрээр согтуудаа машин бартж осол гаргажээ.03-67 улсын дугаар бүхий Бенз маркийн машинаараа Жаргалан байгуулгын хашааг мөргөж өөрөө хөмөрч унасан талаар бид мэдээлэлж байсан. Тэгвэл өмнөх шөнө нь гарсан нэгэн хэргийн эзнээр бас л Жаргалан тодорчээ.
Байрныхаа үүдэнд тавьсан 4 машиныг танигдахын аргагүй болтол нь мөргүүлсэн жолоочид хэргийн эзнийг хайсаар Э.Жаргалан гэдгийг цагдаагийнхан олжээ.