Н.Энхбаярыг баривчилсан нь шоу байсан гэж үү?

2013/06/12
Share |
Хүмүүс:
Н.Энхбаярыг баривчилсан нь шоу байсан гэж үү?

Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр өвчний учир ялаас чөлөөлүүлэх хүсэлтийг сар гаруйн өмнө Нийслэлийн Прокурорын газар тавьсан боловч холбогдох байгууллага хянаж үзээд журамд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, суллах болоогүй гэсэн хариу өгч байсан. Биеийн байдал нь тун тааруу , заримдаа хүн танихгүй байгаа гэх зэргээр МАХН-ын дарга нар байнга шахуу ярьж байгаа ч намын нөхөд нь түүнийг сурталчилгаандаа “ашиглаж” байгаа нь хэр зөв, хүн чанарын асуудал юм бол доо. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуулийн санал хураалтаас нэг өдрийн өмнө буюу 6 дугаар сарын 25-нд суллана гэдэг яриа ч хүчтэй яригдаж байгаа юм. Энэ хаврын улс төрийн гол тоглолтын хүрээнд ч олон наймаа явагдсан. Үүний нэг нь үе үеийн Төрийн тэргүүн нарын нууц гэрээ.

 

Н.Удвалыг урдаа барьж, МАН-ын эсрэг хана болгож зогсоосон нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын талд үйлчилнэ гэх утга төгөлдөр өгүүлбэр байлаа. Энэ үеэс л хоёр Э-гийн далд тохироо ил болох эхлэл тавигдсан юм. Үнэндээ ч Н.Энхбаярын амь нас ардчилсан Ерөнхийлөгчийн гарт буй. Утсан чинээ улаан амийг нь атгаж байгаа тэр эрх мэдэлтний эцсийн зорилго нь өрсөлдөгчөө ямар ч хамаагүй үнээр ялах. Хэрэв Н.Удвал нэрээ татсан бол тохироо будаа болсныг гэрчлэх байв. Гэвч улаан туузтайгаа урдуур алхсан нь наймаа амжилттай хийгдсэнийг бататгах нь тэр. Гэрээний заалт мэдээж тун энгийн. Их сунгаагаар МАН, МАХН-ын санал хуваагдаж, буруу суган доогуур нь ардчилсан Ерөнхийлөгч аваргыг далаар нь тавина. Энэ ялалтад хүрэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн экс Ерөнхийлөгчид уучлал үзүүлж, өршөөн хэтрүүлнэ. Гэвч Авилгатай тэмцэнэ гэж ярьж, Н.Энхбаярыг хамгийн том авилгачнаар тодруулж дуулиан шуугиантай баривчлан ялласан нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шоу байсан юм бол Ц.Элбэгдоржийн нэр хүнд өсөх биш харин ч дахин сэхэл авахгүйгээр унана гэж олон хүн үзэж байна

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.