Цагдаа нар архинд дуртай бөхчүүдийг гар буу халаасалж явтал нь айлгаж орхижээ

2008/05/15
Share |
Хүмүүс:
Цагдаа нар архинд дуртай бөхчүүдийг гар буу халаасалж явтал нь айлгаж орхижээ

Улсын начин П.Ганбаяр Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд золгүй байдлаар амь насаа алдсанаас хойш бөхчүүд цагдаа нарын хооронд зарлаагүй дайн дэгдээ юу гэмээр. Өмнө нь хүн амины хэрэгт орооцолдож явсан улсын харцага Бэгзсүрэн л гэхэд нэгэн ресторанд хөлчүүрэн агсамнаад өөрийг нь авч явах гэсэн цагдаа нарт хандан “Та нар намайг Ганбаяр шиг болгох гээ юу” хэмээн дүвчигнэж байсан юмсанж. Тэгвэл үүнээс хойш удалгүй бас л улсын харцага цолтой бөх Ганхуяг “Стрингс” бааранд үйлчлүүлж байхдаа зөөгчид нь агсамнаад цагдаа дуудах гэхэд нь өврөөсөө хийн гар буу гаргаж ирж сүр үзүүлсэн юм байх. Ер л бөхчүүд архи дарс хэтрүүлж хэрэглэхээрээ бяр хүчиндээ хэт эрдээд төрийн цагдаа нарыг шаардлага тавихад нь үл тоомсорлодог тухай яриа урьд өмнө нь бишгүй л нэг сонсогддог байсан. Аав ээжээс заяасан махан биөэр аархаж, хүч бяраа үзүүлэх үнэгүй шоу тоглолтонд бөхчүүд нэг бус удаа оролцсон тухай мэдээллүүд хэвлэлээр нэг бус удаа цацагдаж байсныг хүмүүс санаж л байгаа байх. Мздээж хүч чадалдаа омогшсон хүмүүс халамцуу үедээ зүгээр сууж чаддаггүй гэм байж болох юм. Тэгвэл хэзээний давилуун зантай бөхчүүд Ганбаяр начин эрүүлжүүлэх байранд харамсалтайгаар амь насаа алдсанаас хойш биеэ хамгаалах зорилгоор том жижиггүй буу зэвсэг хармаалж явдаг болоо юу даа гэмээр. Ялангуяа архи дарс нэлээдгүй зооглодог бөхчүүд юм л бол хийн буу ч юм уу эсвэл зодооны ямар нэг хэрэгсэл халаасалж явах гээд байдаг болсон тухай яриа гарсан нь нэгийг өгүүлж байна. Энэ явдал даамжирвал цагдаа нар болоод архинд дуртай бөхчүүдийн хооронд аймшигтай зөрчилдөөн гарч мэдэх аюултай юм шүү. Цагдаа нараас өөрийгөө хамгаалах гэж буу шийдмээр зэвсэглэсэн хүч тэнхээтнүүд цагдаа харахаараа л “Та нар биднийг алдаг шүү дээ” гэж агсам тавиад цагдаа нар нь согтуу бөхчүүдийг харахаараа “Та нар биднийг шоронд хийдэг биз дээ” гэж бие бие рүүгээ хийрхээд салахаа байх вий дээ.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dghtykhbtzo m3prEvhvtvmbklvypg, [url=http://tamoqsxfgnoo.com/] tamoqsxfgnoo[/url], [link=http://fkkebsinipkt.com/ ]fkkebsinipkt[/link], http://eoebclfgngxc.com/
IP:46.161.9.32  2016-11-07 17:00:20
DorothyDor wh0cd322831 buy amoxicillin Ampicillin
IP:46.161.9.24  2017-02-16 14:55:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.