“Би шоронд сууя”

2013/06/13
Share |
Хүмүүс:

Social network-т  хаяггүй улстөрчийн ирээдүй бүрхэг хэмээн сүүлийн үед ярих болсон. Энэ үг үнэн гэдгийг баталж буй мэт манай улстөрчид идэж буй хоолноосоо авахуулаад өдөр тутмынхаа үйл явдлыг твиттер, фейсбүкээр тайлагнадаг болоод удаж буй. Энэ нь улстөрчид өөрсдийгөө иргэдэд сурталчилж, олонд таниулахаас гадна үзэл бодлоо ямар нэг цензyргүйгээр илэрхийлэх боломжийг олгодог.

Зарим тохиолдолд тодорхой сэдвийн хүрээнд “Би багадаа” гэх мэтээр нөхөрсөг яриа өрнүүлдэг байсан бол сүүлийн үед энэ яриа шорон гяндан гэх мэт монголчуудын хэлэхээс ч цээрэлдэг үгсээр солигдох болжээ.

МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар саяхан “Би МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар байна. Би хууль зөрчсөн бол ял үүрэхэд бэлэн. Шаардлагатай бол биднийг шоронд хийг” гэх зэргээр төрийн тэргүүн рүү давшилсан үг чулуудсан байх юм. Мөн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр “чаддын бол надаар оролдооч!.. Элбэгээ би бэлэн байна. Би чиний шоронд очиё... гэх мэтээр жиргэсэн нь сүүлийн үед өөрийнх тараар хэвлэлээр бичигдэж буй таагүй мэдээлэлд бухимдсан нь илт харагдаж байгаа юм. Энэ мэтээр social network сүлжээг ашиглан “шорон” гэх үгсээр чимэг хийн улс төр хийх явдал МАН-ын гишүүдийн дунд мода болон дэлгэрээд байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.