Эх орноо хувааж, эвийг эрхэмлэж болохгүй шүү, аварга аа

2013/06/13
Share |
Хүмүүс:
Эх орноо хувааж, эвийг эрхэмлэж болохгүй шүү, аварга аа

Доорх – video той хамт оруулаад өгнө үү

http://www.youtube.com/watch?v=33jcWjUkICM

 

Сэтгүүлч Б.Ганчимэг

УИХ-ын эрхэм гишүүн, манай толгой хуульчдын нэг Д.Лүндээжанцан хэдхэн хоногийн өмнө нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн Дорнод аймагт хийсэн уулзалт дээр “Яагаад төв Халхын Лүндээжанцан ерөнхийлөгчид дэвшээгүй юм бэ. Яагаад баруун аймгийн, Завхан, Говь-Алтай, Ховдын гишүүдээс дэвшээгүй юм бэ. Энэ учиртай юм аа” гэсэн хачирхалтай мэдэгдэл хийлээ. Яагаад очиж очиж та, монгол төрийн тулгыг өчнөөн жил түшиж, ёстой “Энэ учиртай юм аа” гэж голыг нь олж хэлэх ёстой түшээ маань ингэж ам алдаа вэ гэж харин асуумаар болж байна. Д.Лүндээжанцангийн араас залгуулаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нь мөн л хязгаар нутгийн ард түмнээ хэдэрлүүлсэн, хэлхээ хэлхээ дэмий үгсийг урсгаж байх юм. МАН-ын генсек  Г.Занданшатар  Дорнод аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр үг хэлэхдээ  “Энэ л эгзэгтэй цаг мөчид Сэцэн ханаас манай нам ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь санамсаргүй хэрэг биш шүү” гэж зориуд тодотгон мэдэгдсэн нь тус намын бодлого гэдгийг батласан хэрэг. Өөр гаргалгаа байхгүй. Байх ч үндэслэлгүй. Учир нь тэр бол намын хариуцлагатай албан тушаалтан. Хуулин дээр ч, газрын зураг дээр ч байхгүй аймгийн нэрийг дурдан буй Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын үзэж байгаагаар бол Монгол төрийн, эсвэл олон жил төр барьсан МАН-ын бодлого дотор яс үндэс дагасан маш чухал далд бодлого явж байдаг юм байна. Хамгийн супер ястан бий, тэгээд бусад нь хоёр, гуравдугаар зэрэглэл рүү л явчихдаг юм уу даа.  Тэдэн дотроо хуучны Сэцэн хан аймгийнхан нь бүр ч сүүл рүүгээ, одоо арга буюу энэ зүг рүү эргэхгүй бол болохоо байх нь гэх маягийн л бүдүүлэг санааг МАН-ын толгой нөхдүүд тал нутгаар  цацаж орхилоо.  Үнэн хэрэгтээ Сэцэн хан гэдэг нь Манжийн үеийн засаг захиргааны нэгж.  Одоогийн Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймаг орчмын бүс нутгуудыг хамардаг газар нутаг л даа. 1923 онд татан буугдаж өөр нэртэй болсон, хожмоо одоогийн зүүн гурван аймаг болж зохион байгуулагдсан гэж учир мэдэх түүхч найз маань тодотголоо. Яруу найрагч Ш.Гүрбазарын “Дэлгэсэн тэрлэг шиг” гэж хэлсэн эх орны маань зүүн сугалдаргыг энэ нам “тас хайчлах” гэж үзэж тарж байна. “Зүүн зүг, зүрхэн талын зөв зүг” гэж тэд Дорнод, Сүхбаатарын тайзан дээрээс Сэцэн хан аймаг гэсэн үгнийхээ араас залгуулан хэлж байгаа бичлэг байна. “Наран ургаж манддаг учраас дорно зүгийг наран зүг гэж бэлгэшээдэг. Чингис маань ч энэхүү наран мандах зүгт төрсөн нь учиртай байж мэднэ. Тэгтэл энэхүү зүгт мэндэлсэн Б.Бат-Эрдэнэ хэмээгч” гэж намын “Үнэн” сонин цагаан цаасан дээр хар будгаар бичиж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын сурталчилгааны өгүүллийн дараагийн мөр нь “Хониноос хонь, чононоос чоно, сайн хүнээс сайн хүн л гардаг нь биднээс үл хамаарах байгалийн давагдашгүй хууль.” Хэн нь хонь, хэн нь чоно юм бэ? Д.Лүндээжанцангийн хэлснээр “Энэ бас учиртай байна” уу?

 МАН “Эвийг эрхэмлэнэ” хэмээн ил уриалсан ч ийнхүү далд  “Зүүн зүг, зөв зүгээс” төрийн тэргүүн гаргах тухай үндэстэн ястан, нутаг усаа ялгаж хуваасан бодлого ярьж явна. Хорин нэгэн аймгаас хоёр гурвыг нь ялган тусгаарласан, хотол монгол түмнээ хол ойр, хойд урдаар нь эрэмблэсэн амны хий нь яахав гэж бодож болох ч ард нь зогсож байгаа Үндсэн хуулийн зарчмаа бид яах юм. Эрхэмлэнэ, дэмжинэ л гээд яваа аварга маань элгэн садан монголчуудаа яс үндсээр нь хуваагаад эхлэв үү? Их л муухай үнэр гаргаж чулуудлаа даа. Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист тархан суугаа монголчуудынхаа эвийг эвдсэн чалчаа муу үгсийг  нисгээд эхлэх нь юу вэ. Монгол улсын Үндсэн Хуулийн хоёрдугаар бүлэг буюу “Хүний эрх, эрх чөлөө” бүлгийн 14 дүгээр зүйлд юу гэж заасныг сануулах шалтаг арга буюу гарч ирлээ.

 Арван дөрөвдүгээр зүйлийн хоёрт, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн тунхаглажээ.

Монгол бол нэгдсэн улс. Энэ цул ойлголт, цул бодлого, цул эв нэгдлийг хэн гуай нь ч эвдэх эрхгүй. Сүүлдээ олон түмэн бөхийн ертөнцийн хагарал, нутгархал ийнхүү нэр дэвшигчээр нь дамжин улс төрийн сонгууль руу халдаж эхэллээ хэмээн бухимдах болов. Аваргын сонгуулийнхаа нээлт дээр хэлсэн “Миний гарал угсаа ерөнхийлөгчийн зэрэг дэвд тохирно” гэдэг алдарт афоризмын араас МАН-ынхан сурталчилгааны өгүүлэлдээ “Бурхан халдуны өвөрт өссөн, хаанаас нь ч харсан жинхэнэ, цэвэр монгол”, “Зүс царайг нь харахад л жинхэнэ монгол эр гэж итгэлтэй хэлж болно. Тиймээс эргэлзээд, ээжээс нь очиж асуугаад байх шаардлага огт үгүй” гэхчлэн хатгасаар. “Цэвэр” ба “бохир монгол”-ынхоо сурталд 2009 оны сонгуулиар хүүгээ өмөөрч суусан Ц.Элбэгдоржийн 90 гарсан ээжийг хүртэл шургуулаад авчээ.

“Одоо Сэцэн ханаас Ерөнхийлөгч төрүүлэх далд бодлогыг бид явуулж байгаа юм. Тэрийг та нар дэмжихгүй бол болохгүй шүү” гэсэн утга улайм цайм энэ сурталчилгаанаас уншигдаж байна. Энэ үг талын монгол нутагтаа тааваараа тархан суугаа олон түмний, олон олон үндэстэн ястны эгдүүг хүргээд зогсохгүй Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн мэдэгдэл болов. Хагалж хуваасан, улс түмнээ самарсан иймэрхүү бодлогоос Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүд ямагт зугтаж, амны хий гаргалгүй явж өдий хүрсэн билээ. Санамсаргүй, санаатай аль нь ч бай ийм муухай үнэртэй хий алдвал юу болдгийг Б.Бат-Эрдэнэ аваргыг Увсад уулзалт хийхээр очиход нь уурсан угтсан хүмүүсийн барьж жагссан уриа лоозонгоос харж болно: “Аварга аа, бид цэвэр биш хулхи монгол уу?”

Б.Бат-Эрдэнэ аварга энэ мэт зохисгүй үйлдлүүдийг хөхиүлэн дэмжих биш таслан зогсоох ёстой. Учир нь тэр бол манай үндэсний цорын ганц спорт гэж хэлж болох бөхийн ертөнцийн идеал болж явсан хүн шүү дээ. Эсвэл өөрөө дандаа бусдыг унагаж явсан хүнд бусдыгаа өргөх тухай , эв эеээ өргөх тухай ойлголт байдаггүй юм болов уу. Б.Бат-эрдэнэ бол монголын ард түмнээс дандаа авч явсан хүн. Авч л ганцхан сурсан хүнд өгөх тухай ойлголт ч, туршлага ч байдаггүй бололтой. Тийм ч учраас иргэддээ эрхэм чухал эрх чөлөөг нь, эрх мэдлийг нь өгч ирсэн хүнтэй өрсөлдөх амаргүй байгаа нь  ойлгомжтой.  Зөвхөн хувийн амжилтаа бүтээж ирсэн хүн улс эх орондоо амжилт босгож өгдөг хүнтэй өрсөлдөх хэцүү байгаа нь тодорхой. Тэглээ гээд Монгол улсыг хувааж хагалах, жалга довны үзлийг түрэх бодлого руу ингэтлээ хальтирч, ингэтлээ улайрах гэж дээ. Бөхийн өлгий Увс аймагт насан турш хөл тавилгүй явж ирсэн ясны зуумтгай, хагарал ялгаралын хатуу бодол тээж явдаг энэ хүний талаар бөхчүүд нь “Б.Бат-Эрдэнэ  бусдыг чимээгүй хувааж, хагалж ирсэн болохоос эвлэлдүүлж, нэгдүүлж яваагүй” гэдэг үг унагадаг нь дэмий үг биш байжээ. Анд нөхдөөрөө гараа амрааж, даваа хялбарчилж ганцаараа мандаж явсан түүхийг Ард түмнээ чирч, анд нөхдөө хөтөлж явсан түүхтэй яаж ч жиших билээ дээ гэх нясуун үгийг түүн рүү иргэд хэлж эхэллээ. Эвийг эрхэмлэх зорилготой хүний үйлдэл эх орноо яс үндсээр хуваах биш шүү дээ, аварга аа. 

Эх сурвалж Өнөөдөр сонин №135

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñïàéñ ñîëü гашиш спб Ð¿ÑÐ¸Ñ…Ð¾Ð°ÐºÑ ‚ивные веществР° в повседнРµÐ²Ð½Ð¾Ð¹ жизни человекР° закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ алматы пенза закладкР¸ спайсы Героин в СоветскР¾Ð¼ ником биз магазин стаф в КольчугР¸Ð½Ðµ Купить Шишки ак47 в Калуга êóïëþ ýêñòàçè â òîìñêå ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Кашира-8 ДоверенР½Ñ‹Ð¹ магазин RC | Где в пензе купить спайс МосхимтР¾Ñ€Ð³ магазин химичесРºÐ¸Ñ… реактивР¾Ð² как хранить насвай феназепР°Ð¼ форум ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза азалептР¸Ð½Ð° для человекР° как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ Ð¼ÑƒÑ…Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ ‹ бошки что это ôåí çàêëàäêè õàðüêîâ соль закладкР°Ð¼Ð¸ новосибР¸Ñ€ÑÐº Конопля на Кипре: заниматРµÐ»ÑŒÐ½Ð°Ñ экскурсР¸Ñ не Ñ€Ð°Ð±Ð¾Ñ‚Ð°ÐµÑ ‚ ramp наркотиРº фен состав Ñ–Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ магазин наш край готовые клады москва купить Спайс Бологое форум люберцы ýêñòàçè êóïèòü ñèìôåðîïîëü купить Номер 1 НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐº поиск torch сколько действуРµÑ‚ спайс Спайс россыпь в БатайскРµ Купить закладкР¸ лирика в Верхнем Уфалее мефедроР½ лурк псилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ðµ грибы в подмоскР¾Ð²ÑŒÐµ купить molly Урень
IP:188.72.126.163  2018-01-01 06:16:24
rteorkin ЗакладкР¸ порох ЗакладкР¸ mdma купить Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Липецке Спайс в ЕкатериР½Ð±ÑƒÑ€Ð³ Где купить экстази в праге Где купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Купить закладкР¸ метадон в Вышнем Волочёк Героин в Тюмени ЧаплыгиР½ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Купить закладкР¸ MDMA в Судаке Купить бошки в Арамиль Где Ð—Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ Взять Купить Экстази Мдма Пилсы В БарнаулРµ Москва ПреобраР¶ÐµÐ½ÑÐºÐ¾Ðµ купить Героин в камнях Ð¡Ð¸Ð½Ñ‚ÐµÑ‚Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ°Ñ моча — полученР¸Ðµ хороших результР°Ñ‚Ð¾Ð² тестироР²Ð°Ð½Ð¸Ñ Купить героин в ТольяттР¸ Москва Беговой купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин КараганР´Ð° купить Кока Спайс купить в москве Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в КировскРµ Papaver rhoeas Кокаин купить в краснодР°Ñ€Ðµ Купить Ганджа ОжерельРµ ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в АрзамасРµ ЗакладкР¸ в москве фен Москва БибиревР¾ купить марихуаР½Ñƒ Сфера кардингР° Купить закладкР¸ MDMA в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº-сÐ
IP:141.101.132.224  2018-09-29 10:26:12
dobsonz j4MSaq http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 04:08:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.