Сэтгүүлчийг хорьж цагдах нь ардчилал мөн үү?

2013/06/13
Share |
Хүмүүс:
Сэтгүүлчийг хорьж цагдах нь ардчилал мөн үү?

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Учир нь Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 24 хоног саатуулан хорьсоны эцэст 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байгаа аж.

 

Б.Цогтгэрэлийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутган шүүсэн юм. Тухайн үед уг мэдээллийг Б.Цогтгэрэлийг мэдээлэхээс өмнө өөр сайтад гарсан хэмээн мэдээлэгдэж байсан шүүх үүнийг хэрэгсээгүй.

 

Өөрсөддөө таалагдаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хааж, сэтгүүлчийг хорьж цагдаж, торгож байна. Энэ тэгээд бидний хүссэн ардчилал мөн үү гэж эрх баригчдаас асуумаар байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.